Tag: турах

Ч.Дэлгэрмаа: Турах зорилгоор ус их уух нь бие организмд сөргөөр нөлөөлж, олон төрлийн өвчлөлийг үүсгэж байна
Манба Дацан эмнэлэг

Ч.Дэлгэрмаа: Турах зорилгоор ус их уух нь бие организмд сөргөөр нөлөөлж, олон төрлийн өвчлөлийг үүсгэж байна

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмааг урьж таргалалт, түүнээс урьдчилан сэргийлэх, турахын тулд юуг анхаарах ёстой талаар ярилцлаа. -Эрүүлээр турах гэдэг зүйлийг ярихаас өмнө таргалалт нь ямар шалтгаантай байна вэ гэдгийг ярих нь зүйтэй байх. Энэ талаар яриагаа эхлэе? -Таргалалт бол нэг төрлийн өвчин. Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэгт булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог. Таргалалт гэдэг ойлголт нь эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл таргалалт нь бодисын солилцооны эмгэг буюу долоон тамирын үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсдэг. Долоон ...
Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу
Манба Дацан эмнэлэг

Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу

Бидний идэж буй хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байх бөгөөд түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдэг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм найруулах арга, хоол хүнсний эрдэм, чадлыг амт түүний махбодын онолоор судлаж үздэг. Амт нь хүний хий, шар, бадганы 20 бэлгэ чанарт нөлөөлж байдаг. Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг. Тухайлбал, амтлаг амт нь хүний сэтгэлзүйд тааламжтай, дахин амтлах хүсэл төрүүлж байдаг бол гашуун амт...