Tag: тувагийн эмчлүүлэгсэд

Альбина Борисовна Ондар:  Би уламжлалт анагаах ухаанд суралцахыг хүсч байна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба дацан хийд

Альбина Борисовна Ондар: Би уламжлалт анагаах ухаанд суралцахыг хүсч байна

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлэгт гадаадын улс орнуудаас олон хүн зорьж ирэн эмчлүүлдэг. Тэр дундаа Европын анагаах ухааны эмч нар ирж эмчлүүлж байсан нь олонтаа. Тухайлбал, 2011 онд Итали улсын иргэн дотрын эмч Лусиа Виансо савны хавдарын улмаас хэд хэдэн удаа хими эмчилгээнд орсоны дараагаар Манба Дацан эмнэлгийг зорьж ирэн, эмчлүүлж байсан юм. Тэрбээр уламжлалт анагаах ухааны талаар ийн хэлсэн байдаг. “Европ анагаах ухаан нь хүний нүдэнд харагдаж, гарт баригдах хэсгийг судалдаг. Тодруулбал, ил хэсгийг судалдаг. Энэ бол шинжлэх ухааны мөн чанар, бодит байдал. Эмчилгээний хоёр л арга бий. Эмээр эсвэл мэс заслаар. Гэтэл хамгийн гол нь болох энэ хоёрын эхэнд тавигдах урьдчилан сэргийлэх буюу сэтгэл заслын эмчилгээг хийдэггүй. Харин уламжлалт анагаах ухааны давуу тал нь дан ганц ...