Tag: тахилч лам

”Балин бол тусгай урлагийн бүтээл”
Манба дацан хийд

”Балин бол тусгай урлагийн бүтээл”

Манба Дацан хийдийн тахилч лам Б.Цогтгэрэл, голч лам Ц.Цогтбаяр нартай балин тахилын утга учрын талаар ярилцлаа. Ц.Цогтбаяр лам Манба дацан хийдэд 20-иод жил тасралтгүй шавилж байгаа бөгөөд тус хийдэд найман жил тахилч ламын үүргийг гүйцэтгэсэн юм. Харин Б.Цогтгэрэл лам 1995 оноос Манба Дацанд шавилан сууж, 1998 оноос орон нутагт ажиллаж байгаад 2011 оноос тахилч ламаар дахин хийддээ ажиллаж байна. -Балин гэж юу вэ? Ц.Цогтбаяр: Лам, ядам, ханд дагинас, чойжинсрүнма тэргүүтэн бурхан шүтээнд өргөл болгож өргөдөг аман зоогийг балин гэдэг. Балин нь таван тансаг амттан, арвайн гурил, нарийн зайгаас /орц/ бүрддэг. Энгийнээр тайлбарлавал, зочилж ирсэн хүндээ амттай сайхан хоол хийж өгдөгтэй адил залж ирсэн лам, бурхад, ядам, ханд, чойжинсрүнма нартаа өргөл өргөж байгаа хэрэг юм. Мөн бурхан шү...