Tag: тарни тоолох

Тарни тоолохын ач тус хязгааргүй болой
Манба дацан хийд

Тарни тоолохын ач тус хязгааргүй болой

-Тарнийг зөв уншиж, бясалгаваас адис жинлав оршино хэмээдэг- Монголчууд олон мянган жилийн түүхийг бүтээж явахдаа бөө мөргөл, бурханы шашин, лал, христийн шашныг хүртэл авч, мөн чанарыг нь таньж мэдээд эдгээрийн дотроос бурханы шашныг сонгож шүтэх болсон. Тиймээс ч эртнээс нааш монголчууд бурханы шашны судар тарнийн ёсыг судалж мэдэн, түүнийг амьдрал ахуйдаа өргөнөөр ашиглаж ирсэн гэгээлэг ард түмэн юм. Хувь хүний ухамсар хэдий чинээ дээд оюунлаг сэтгэхүйтэй байна улс нийгэм тэр хэрээр амар амгалан байдаг. Энэ утгаараа залуу хойч үедээ судар тарнийн утга учир, ач холбогдлыг таниулах хэрэгтэй байна. Тарни хэмээх үг нь мандра гэсэн санскрит үгнээс гаралтай. “Ман” хэмээх нь сэтгэл, “дра” хэмээх нь аврах гэсэн утгатай. Тиймээс тарни нь сэтгэлийг аврах, тэтгэх утгыг агуулна. Хүний бие сэтгэлий...