Tag: тан

Б.Баяржавхлан: Монгол эм уугаад С вирус устаж,  В вирус идэвхжилгүй болсон гайхмаар үр дүн сонссон хүн дээ би
Манба Дацан эмнэлэг

Б.Баяржавхлан: Монгол эм уугаад С вирус устаж, В вирус идэвхжилгүй болсон гайхмаар үр дүн сонссон хүн дээ би

Амгалан сайхан өвөлжиж байна уу? Та бүхэндээ сайхан Монгол ёсны Сар шинийн мэндийг уламжлая. Монголын Уламжлалт анагаах ухааныг өвлөн дэлгэрүүлж яваа Манба дацан эмнэлэг, Манба Дацан эмийн үйлдвэр, Манба Дацан хийд, Оточ Манрамба Их сургуулийн анагаан тэтгэх эрдэм чадалт эмч, сувилагч, эрдэм билигт багш нарт Цаст Очирваань хайрханыхаа өврөөс чин сэтгэлийн халуун мэндийг өргөж байна. Намайг Андиа гэгээн овогт Батдоржийн Баяржавхлан гэдэг. Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн. Одоо Улиастай хотноо ажиллаж амьдарч байна. Ийн хүмүүний алтан заяанд хорвоогийн хосгүй тоос хөдөлгөн эрүүл саруул аж төрж байгаа минь уламжлалт анагаах ухааны ач тус, увидас чадалт эрдэмтэн эмч нарын цэлмэг сэтгэл, хайр ивээл билээ. Би 2002 онд 17 настайдаа маш хүндээр шарлаж, комын байдалтай ХӨСҮТ-д эмчлүүлсэн юм...
Өөх, бадган салсыг хайлуулах, шингээх үйлчилгээтэй тан бий
Манба Дацан эмнэлэг

Өөх, бадган салсыг хайлуулах, шингээх үйлчилгээтэй тан бий

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн Facebook хуудсанд хандан асууж, хариултаа аваарай. -Уламжлалт анагаах ухаанд тураах эм, эмчилгээ байдаг гэх юм. Хэр үр дүнтэй вэ? -Тураах тан бий. Таргалалт нь өөх бадган салс ихэдсэнээс үүсч байгаа. Тиймээс өөх, бадган салсыг хайлуулах, шингээх үйлчилгээтэй тан байдаг. Таргалалт нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос ихээхэн шалтгаалдаг учраас эдгээр нь тангийн үйлчилгээг дарахуйц хэмжээний хүчтэй нөлөө үзүүлж байвал турахад хэцүү. Ер нь эрүүл явна гэдэг олон зүйлээс шалтгаална. 25-аас дээш насныханд таргалалт үүсэх магадлал өндөр. Тэвчээргүй, буруу зан үйлтэй мөртлөө ганц...
Манба Дацан эмнэлэгт хатгаа, ханиад томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг үр дүнтэй эмчилж байна
Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэгт хатгаа, ханиад томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг үр дүнтэй эмчилж байна

Манба Дацан эмнэлгийн эмч нар зөвлөж байна -Ханиад, томууг уламжлалтаар хэрхэн эмчилдэг вэ. Зарим хүмүүс хүүхдэд тан өгч болохгүй гэсэн буруу ойлголттой байдгаас болж хүүхдээ ханиад хүрэнгүүт нь хүчтэй антибиотек өгөхийг урьдал болгодог шүү дээ? -Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн өвчинг засах тухай заасан байдаг. Хүүхдийн өвчинг нарийн өвчин, бүдүүн өвчин, маш нарийн өвчин гэж ангилан үздэг. Хүүхдийн өвчний үед эм тан, засал эмчилгээнүүдийг тухайн хүүхдэд тохируулан хийх ёстой. Тухайлбал, ханиад томууны үед эм, тан өгч архаг хэлбэрийн хатгаа, томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг эмчилж болдог. Бүр төрөлхийн, удамшлын өвчнүүдийг ч эм, тангаар засч болно. Жишээлбэл, дээр үеэс монгол маарамба, оточууд Мана-4, Норов-7 зэрэг эмүүдээр ханиад томууг засч байсан. Мөн тарнийн арга, бариа засал, ...