Р.Зоригтбаатар: Сургуулиа төгсөөд нутагтаа эмнэлэг байгуулж ажиллана
Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 1-р курсын оюутан Р.Зоригтбаатартай ярилцлаа. Тэрбээр “Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлын албыг хашиж байгаад тэтгэвэртэй гарсан уул уурхайн инженер мэргэжилтэй хүн юм. Эмч болж түмэн олны тусын тулд буян бүтээх хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр энэ жил Оточ Манрамба Их Сургуульд элссэн байна.
-Таныг “Тавантолгой” ХК-ийн дэд захирал Р.Зоригтбаатар гэдгээр нь олон хүн мэдэх байх. Харин Оточ Манрамба Их Сургуулийн оюутан гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Яагаад Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцах болов?
-Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайд 25 жил ажилласнаас тал хувьд нь гүйцэтгэх захирал, сүүлийн тал хувьд нь дэд захирлаар ажиллаж байгаад 2017 онд тэтгэвэртээ гарсан. Энэ жил 62 нас хүрч байна. Т...