Tag: сүүний хэрэглээ

Сүүг тогтмол, зөв хэрэглэж хэвшээрэй
Манба Дацан эмнэлэг

Сүүг тогтмол, зөв хэрэглэж хэвшээрэй

Сүүний амт болон шингэсний дараах амт нь амтлаг учир шороо, усан махбодын хувь зонхилсон байдаг. Чадал нь тослог, хүнд. Тус эрдэм нь биеийн дархлааг сайжруулж, тамирыг тэтгэж, өнгө зүсийг сайжруулан, хий, шарын өвчнийг анагааж, хүчжүүлнэ. Сүүг түүхийгээр нь хэрэглэвэл хорхой өвчнийг үүсгэхээс гадна бадганыг арвидуулна. Мөн ходоодны галын илчийг дарангуйлж, хоол боловсруулах үйл ажиллагааг доройтуулдаг тул хүйтнээр нь ууж болохгүй. Сүүг жимстэй хамт хэрэглэвэл бие махбодод урвасан хорыг үүсгэдэг учир хамтад нь хэрэглэхээс татгалзаарай. Сүү бүр өвөрмөц чадалтай. Цог төгөлдөр дөрвөн үндэст: Нойргүйдэхэд үнээний хөөрүүлсэн халуун сүү дээдийн сайн” хэмээсэн байдаг. Үнээний сүүний чадал нь “Уушгины үйл ажиллагааг сайжруулж, тамирыг тэтгэж, дархлааг сайжруулна” гэж тэмдэглэсэн. Нойр сэрвэлзсэн үе...