Tag: Сэтгэлийн боловсрол

Г.Одонцэцэг: Хүний бие бол сэтгэлийн орон юм
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Хүний бие бол сэтгэлийн орон юм

  Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй сэтгэлийн хямрал, өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. Сэтгэл гэж юу вэ. Сэтгэл нь өвчлөлтэй хэрхэн холбогддог талаар яриагаа эхлэе? Уламжлалт анагаах ухаанд хүний сэтгэлийн талаарх ойлголтыг өргөн хүрээнд авч үздэг. Хүний бие анх эцэг, эхийн цагаан, улаан дусал болон түүний дээр өөрийнх нь сэтгэл буюу эхлэлгүй цаг хугацаанаас олон төрөл дамжиж ирсэн “тийн мэдэл” гурав нэгэн агшинд эхийн умайд цугларч барилдсанаар үр тогтох буюу хүний төрлийг олдог. Ийнхүү “тийн мэдэл” нь эцэг, эхийн цагаан, улаан дусалтай нэгдсэнээр сэтгэл, оюун биеждэг. Тиймээс хүний бие бол сэтгэлийн орон юм. “Хүн гэдэг сэтгэлийн амьтан” гэж Монголчууд ярьдаг. Тэр тусмаа таван мэдрэхү...
С.Төмөр-Очир: Оточ Манрамба Их сургууль оюутнуудаа ёсзүйтэй хүн болгон төлөвшүүлж байна
Оточ Манрамба Их Сургууль

С.Төмөр-Очир: Оточ Манрамба Их сургууль оюутнуудаа ёсзүйтэй хүн болгон төлөвшүүлж байна

Монгол Улсын Их хурлын дарга, Боловсролын сайд асан С.Төмөр-Очир гуайтай ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаан бол өвөг дээдсээс бидэнд уламжлагдан ирсэн өв их соёл, мэдлэг ухаан гэдэг шүү дээ. Бид энэ соёлыг хэрхэн түгээх ёстой вэ? -Уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн турш монголчуудад уламжлагдан өвлөгдөж ирсэн яах аргагүй бидний соёлын үнэт өв мөн. Харамсалтай нь нэгэн үе уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээ тасалдчихсан юм. Коммунист үзэл суртал ноёрхож байсан нэгэн үед буддын чиглэлийн бүхий л зүйлийг шашин гэж ойлгож, түүнийг үгүйсгэн дарж байсан. Үүнтэй холбоотойгоор нэгэн үе буддын их, бага таван ухааныг ойлгохоо больсон. Нөгөө талаас уламжлалтын эмчилгээ үйлчилгээг хорьсоноор ард иргэдийн дунд мартагдаж, хүмүүс уламжлалт анагаах ухааныг тоохоо больсон. Уламжлалт...