Суулгалт өвчнийг уламжлалтаар богино хугацаанд эмчилж болно
Суулгалтын үед цагаан будааны зутан өгч, дараа нь шинэхэн шөл уулгавал сайн
Хүүхдийн суулгалт өвчнийг уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээгээр цаг алдалгүй богино хугацаанд эмчлэх бү-рэн боломжтой. Байгалийн гаралтай, цэвэр ургамлаас гар-гаж авсан, хүний бие махбодод хор хөнөөлгүй эм болон засал эмчилгээгээр эмчлэх бөгөөд уламжлалт анагаах ухаанд суул-галт өвчнийг хий, шар, бадган, хурмал өвчнөөс үүссэн гэж дөрөв ангилдаг. Эдгээр нь тус бүрдээ шинж тэмдэг, оношилгоо эмчилгээний аргатай байдаг. Үүнээс халуун болон хүйтнээр суулгах өвчний үед илэрдэг шинж тэмдэг, эмчилгээг товч дурдвал, Халуун суулгалтын үед хүүхдийн амьсгаа давхцан, судас, зулайн үүд нь хүчтэй лугшиж, нүүр нь тослогтон, халуурч, мэдэгдэхүйн нь будан-гуйрдаг. Суулгацын өнгө нь улаан, шар, ногоон, утааны шүүс адил байдаг....