Tag: Судсаар оношлох

Судсаар оношлуулахын өмнө идээ унд, явдал мөрийн бэлтгэлийг хангасан байх ёстой
Манба Дацан эмнэлэг

Судсаар оношлуулахын өмнө идээ унд, явдал мөрийн бэлтгэлийг хангасан байх ёстой

Судсаар оношлуулахын өмнөх бэлтгэл Судсаар шинжлэхийн өмнөх өдрөөс өвчтэй, эрүүл хэн боловч идээ унд, явдал мөрийн дэглэм сахиж, бэлтгэл хангасан байна. Гайхамшигт долоон судсыг шинжлүүлэх бол 3-7 хоногийн өмнөөс идээ, унд, явдал мөрийн бэлтгэл хангаж, хий, шар, бадган тэргүүтэй өвчний суурийг шинээр хямруулах идээ ундыг тэвчиж, сэрүүн бүлээн нь тохирсон идээ ундыг хэрэглэх бөгөөд хэт цатгалан юмуу эсвэл хэт өлсгөлөн байж болохгүй. Мах, архи зэрэг хэт илчлэг шимтэйг идэж уух, гал наранд хэт халах, биеийн хүчний хүнд хүчир ажил хийх, ялзарсан иссэн ногоо гэх мэт халуун шарыг хямруулах идээ унд, явдал мөрийг цээрлэнэ. Өтгөн цай, ямаа, гахайны мах гэх мэт их сэрүүн идээ зэрэг хүйтэн бадганыг хямруулах идээ унд, явдал мөрийг цээрлэнэ. Бэлгийн үйл хийх, ажил үйлээр нойр таслах, ихэд ярих, гасл...