Tag: Стипан Клүүс

Доктор Стипан Клүүс Ази тив дэх уламжлалт анагаах ухааны хөгжлийн талаар лекц уншлаа
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Доктор Стипан Клүүс Ази тив дэх уламжлалт анагаах ухааны хөгжлийн талаар лекц уншлаа

Австрийн Шинжлэх ухааны академийн "RATIMED" төслийн удирдагч, доктор Стипан Клүүс Оточ Манрамба Их сургуулийн багш, оюутнуудтай уулзаж, төслийнхөө талаар болон “Орчин үеийн Ази тив дэх анагаах ухаан: Уламжлалт анагаах ухаанаас бүтээлч, дэвшилтэт үйлдвэрлэл рүү орохуй” сэдэвт лекц уншлаа. Доктор Стипан Клүүс монголд хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд анх 2014 онд төслийнхөө хүрээнд монголын уламжлалт анагаах ухааны талаар мэдээлэл цуглуулахаар ирсэн байна. Ази тив дэх уламжлалт анагаах ухааны ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилготой "RATIMED" төсөл нь Хятад, Энэтхэг, Монгол, Бутан, Непалыг хамарсан анагаах ухааны томоохон үйлдвэрлэлийн талаар судалдаг. Түвд, Монгол, Энэтхэг, Бутан зэрэг орнуудын эмийн үйлдвэрлэл, хөгжил нь ижил төстэй байгаа бол Хятад улсын хувьд эмийн үйлдвэрлэл нь үср...