Tag: сороол 4

Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болно
Манба эмийн үйлдвэр

Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болно

Эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд хүйтнээс шалтгаалах өвчлөл үүсэх магадлал өндөр. Ялангуяа өвлийн улиралд уушги, бөөр-ний өвчлөл давамгайлан илэрдэг. Энэ нь уушги бөөр нь хүйтний буюу бадганы орон болохтой холбоотой ба гадна орчны хүйтэн уур амьсгалын нөлөөллөөр тэдгээр эрхтэнд орших хүйтэн гэм болох бадган хий босч хямран өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ. Өвлийн улиралд хүйтнээс гадна утаа ихссэнтэй холбоотой уушгины өвчлөл тэр дундаа астма, бронхит, хий болон цэртэй ханиалгууд, хүндэрсэн хэлбэрийн ханиад уушгины хатгалгаа зэрэг өвчлөлийн тохиолдлууд ихэсдэг, тэдгээр нь хүндэрч уушгины хатгалгаа болох тохиолдол цөөнгүй байна. Тиймээс ард иргэд эдгээр ханиалгуудыг цаг тухайд нь эмчилж байх нь зүйтэй. Уламжлалт анагаах ухаанд уушгины өвчнийг үндсэн 8 ангиллаар авч үздэгээс өвлийн улир...