“Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс хэмээх оршвой” номын тухай
Буддын их, бага арван ухаан номлогдсон цаг үеэс хойш уламжлалт анагаах ухааны гол жүд дамжлага нь 3000 орчим жил тасралтгүй хөгжиж иржээ. Хүннү гүрний үед Монголд бурханы шашин байсан түүхтэй. Монголчуудын соёлын нэгэн хэсэг нь монголын уламжлалт анагаах ухаан бөгөөд энэхүү анагаах ухааны онол, оношлогоо, эмчилгээний үзэл баримтлал нь буддын анагаах ухаантай салшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн түүхэн уламжлалтай.
Монгол оронд анхны Манба дацан 1585 онд байгуулагдсан ба 1937 он хүртэл нийт 250 орчим Манба Дацан үйл ажиллагаа явуулж байсан байна.
Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын санаачлагаар Монгол оронд “Их хүрээ гучин аймаг”-ийг үүсгэн байгуулсны анхны долоон аймгийн нэг нь “Дархан эмчийн аймаг” (1635 он) юм. Тэр цаг үеэс “Манба Дацан” болон “Дархан эмчийн аймаг”-ийг түшиг...