Tag: профессор Д.Энэбиш

Д.Энэбиш: Витаминыг эмийн сангаас бус хоол хүнснээсээ авах нь зохистой
Оточ Манрамба Их Сургууль

Д.Энэбиш: Витаминыг эмийн сангаас бус хоол хүнснээсээ авах нь зохистой

Оточ Манрамба Их сургуулийн багш, АУ-ы доктор, профессор Д.Энэбиштэй витамин, түүний ач холбогдлын талаар ярилцлаа. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй ч насаараа анагаахын биохимийн хичээл зааж, анагаахын биохими, уургийн биохимийн чиглэлээр 30 орчим ном, 400 гаруй бүтээл хэвлүүлэн, 41 дэх жилдээ багшилж буй ахмад багш юм.  Бидэнд витамин хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ бидний бие махбодид ямар нөлөө үзүүлдэгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Та энэ талаар хэлж өгөөч?  Витамин гэдэг нь амьдралын чухал амин гэсэн утгатай үг. Анх нээгдсэн витаминууд амин бүлэгтэй байсан учраас амьдралын амин гэж нэрлэгдсэн. Хэдийгээр дараа нь амингүй витамин гарсан ч дэлхий дахинд витамин гэдэг нэр томъёогоороо нэрлэсээр ирсэн. Витаминыг тосонд уусдаг, усанд уусдаг гэж ангилдаг. Тосонд уусдагт Д, А, Е,...