Tag: очир

Очирваань бурханы мутар дахь очир хэр хүнд вэ?
Манба дацан хийд

Очирваань бурханы мутар дахь очир хэр хүнд вэ?

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос… Мажэйда хаан бээр: “Очирваань бурханы мутар дахь очрын хүч нь хир бол, хэдий хэмжээний хүнд, хөнгөн бол” хэмээн бодох агшин төдийд Очирваань бурхантүүний бодлыг болгоож мэдсэнээр Мажэйда хаанд айлдсан нь: “Миний гар дахь очир уур омогтой, дээрэнгүй, хэрцгий догшинг номотгоход хүнд, уур омог байхгүй шудрага, алагчлалгүй бүхэнд хөнгөн” хэмээжээ. Тэгээд Очирваань бурхан очроороо газар шороог адислан очрыг газарт тавихад ертөнц бүхэлдээ зургаан удаа маш ихээр долгисон чичирхийлэв. Очирваань бурхан Мажэйда хаанд: “Энэ очрыг газраас өргө” хэмээв. Мажэйда хаан хүч чадал ихтэй тул түүнийг бүхий л хүч чадлаараа өргөх гэж үзсэн боловч хялгасны төдий ч өргөж чадаагүйдээ маш их гайхаж хоёр гараа хавсран мөргөөд Бурхан ...