Tag: Оточ Манрамба их сургууль

С.Пэрэнлэйлхүндэв магистрын зэрэг хамгааллаа
Оточ Манрамба Их Сургууль

С.Пэрэнлэйлхүндэв магистрын зэрэг хамгааллаа

Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хурлаар Оточ Манрамба Их сургуулийн магистрант С.Пэрэнлэйлхүндэв “Зарим өвсөн эмийн танин барих шинжид хийсэн судалгаа” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлээ амжилттай хамгаалсанаар магистрын зэрэг хүртлээ. Магистр С.Пэрэнлэйлхүндэв нь судалгааны бүтээлээрээ уламжлалт анагаах ухааны эмийн түүхий эдийн талаар түвд хэл дээр бичигдсэн эх сурвалжуудаас өвсөн эмийн аймагт багтах зарим ургамлын талаарх мэдээллийг судалж, орлуулан хэрэглэж байгаа ургамлын байж болох магадлалыг тогтоохыг зорьсон юм. Энэхүү судалгааны ажлыг хийснээр өвсөн эмийн аймагт багтах эмийн ургамлыг зөв таних, нэг нэрээр олон өөр ургамал авч буйг залруулан шинжлэх ухааны нэршлийг тогтоох, хэвшүүлэн хэрэглэх боломжийг нээж байгаагаар...
“Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс хэмээх оршвой” номын тухай
Оточ Манрамба Их Сургууль

“Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс хэмээх оршвой” номын тухай

Буддын их, бага арван ухаан номлогдсон цаг үеэс хойш уламжлалт анагаах ухааны гол жүд дамжлага нь 3000 орчим жил тасралтгүй хөгжиж иржээ. Хүннү гүрний үед Монголд бурханы шашин байсан түүхтэй. Монголчуудын соёлын нэгэн хэсэг нь монголын уламжлалт анагаах ухаан бөгөөд энэхүү анагаах ухааны онол, оношлогоо, эмчилгээний үзэл баримтлал нь буддын анагаах ухаантай салшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн түүхэн уламжлалтай. Монгол оронд анхны Манба дацан 1585 онд байгуулагдсан ба 1937 он хүртэл нийт 250 орчим Манба Дацан үйл ажиллагаа явуулж байсан байна. Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын санаачлагаар Монгол оронд “Их хүрээ гучин аймаг”-ийг үүсгэн байгуулсны анхны долоон аймгийн нэг нь “Дархан эмчийн аймаг” (1635 он) юм. Тэр цаг үеэс “Манба Дацан” болон “Дархан эмчийн аймаг”-ийг түшиг...
МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгийн эсрэг сургуулилт хийлээ
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгийн эсрэг сургуулилт хийлээ

Гамшгийн эсрэг дуут дохио өнөөдөр (2017.03.23) орон даяар 16:00 цагт дуугарсаны дагуу МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгаас сэргийлэх аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж, сургуулилт хийлээ. Эхний дуут дохиогоор газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Суу-Нуугд-Хүлээ” зарчмыг баримтлан хүн бүр өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд буюу ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох зэргээр өөрийгөө хамгаалах арга хэмжээг авсан юм. Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмын дагуу барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларлаа. МУЭСТ Манба Дацангийн Гамшгийн эсрэг штабаас гамшг...
Доктор Стипан Клүүс Ази тив дэх уламжлалт анагаах ухааны хөгжлийн талаар лекц уншлаа
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Доктор Стипан Клүүс Ази тив дэх уламжлалт анагаах ухааны хөгжлийн талаар лекц уншлаа

Австрийн Шинжлэх ухааны академийн "RATIMED" төслийн удирдагч, доктор Стипан Клүүс Оточ Манрамба Их сургуулийн багш, оюутнуудтай уулзаж, төслийнхөө талаар болон “Орчин үеийн Ази тив дэх анагаах ухаан: Уламжлалт анагаах ухаанаас бүтээлч, дэвшилтэт үйлдвэрлэл рүү орохуй” сэдэвт лекц уншлаа. Доктор Стипан Клүүс монголд хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд анх 2014 онд төслийнхөө хүрээнд монголын уламжлалт анагаах ухааны талаар мэдээлэл цуглуулахаар ирсэн байна. Ази тив дэх уламжлалт анагаах ухааны ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилготой "RATIMED" төсөл нь Хятад, Энэтхэг, Монгол, Бутан, Непалыг хамарсан анагаах ухааны томоохон үйлдвэрлэлийн талаар судалдаг. Түвд, Монгол, Энэтхэг, Бутан зэрэг орнуудын эмийн үйлдвэрлэл, хөгжил нь ижил төстэй байгаа бол Хятад улсын хувьд эмийн үйлдвэрлэл нь үср...
Б.Батчимэг: Буянтай эмчийн өвчтөн хурдан эдгэрдэг гэж багш минь хэлдэг
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Б.Батчимэг: Буянтай эмчийн өвчтөн хурдан эдгэрдэг гэж багш минь хэлдэг

Оточ Манрамба Их сургуулийн уламжлалт анагаах ухааны их эмчийн 6-р курсын оюутан Б.Батчимэгтэй ярилцлаа. -Яагаад уламжлалт анагаах ухааны эмч болохоор шийдэв. Энэ талаар эхэлж ярья? -Би багаасаа эмч болохыг хүсдэг байсан. Эмээ маань их шүтлэгтэй, орой болгон долоон бурхан одондоо сүү өргөдөг. Би эмээгээ дагаж гараад л сүү өргөж, намайг уламжлалтын эмч болгож өгөөч гэж залбирдаг байсан. Арван жилд байхад хамаатны ах маань намайг Эрдэнэтийн Төмөр замын эмнэлгийн их эмч Г.Мядагмаа гэж хүнтэй танилцуулж байсан юм. Г.Мядагмаа эмчийг би багшаа гэж хүндэлдэг. Европ анагаах ухааны эмч мэргэжилтэй ч уламжлалт анагаах ухааныг ихэд сонирхож судалдаг хүн. Одоо багш минь тэтгэвэртээ гарчихсан, уламжлалт анагаахыг бие даан судалж байгаа. Уламжлалтын эмч болоход минь багш минь нөлөөлсөн гэж хэлж болно. ...
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Ууц нуруу, бэлхүүс, давсагны хүйтэн өвчинд шороон жин тавина

Жин засал нь өвчний эвэршээл, хатгалгааг даруйд таслах уламжлалт засал эмчилгээний дээд нь юм. Жин заслыг сэрүүн жин, бүлээн жин гэж ангилах бөгөөд сэрүүн жинг гэмтсэн, хямарсан халуунаар хатгуулах, халдварт, хямарсан халуун сарних, нүд, шүд, хамрын цус, халууны чанартай өвчин, махны хор, гэдэсний хатгалгаа, халуун цанх, тулай зэрэг өвчний үед хэрэглэнэ. Харин бүлээн жинг эс шингэх, цанх, гэмтсэн халуун, элэг, бөөр, эмэгтэйчүүдийн хүйтэн чанартай архаг өвчин, бор харшилдсан, хор, цусны халуун, хүйтэн бэтэг, хийн хатгалгаа, нуруу мэдрэл дагасан болон булчин шөрмөсний өвдөлт, яс, үе мөчний эвэршээл, шээс хаагдах, хоосон халууны үед хийгээр хатгуулах зэрэгт хэрэглэдэг. Жинг тавихдаа халуун хүйтэн болон өвчний байдалтай уялдуулан ус, тос, давс, тоосго зэргээр тухайн эдийн дулаан хадгалах физик...
Оточ Манрамба Их Сургууль

“Уламжлалтын эмч өвчтөндөө эм өгөхийн өмнө асрах, нигүүлсэх сэтгэл өгөх хэрэгтэй”

Оточ Манрамба Их сургуулийн Их эмчийн 6-р курсын оюутан, Намдолдэчинлэн хийдийн зоч /лүйжинч/ лам Т.Баттулгатай ярилцлаа. -Та хэдэн наснаасаа шавилж, бурханы номонд шамдах болсон бэ? -Би 11 настайгаасаа Гандантэгчилэн хийдийн Жүд дацанд шавь орж, номын багш “Хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхэд” Н.Бизъяа багшаараа “Га” үсэг заалгасан. Манай гэр Ганданд ойрхон байсан болохоор Гандангаар орж гарч тоглодог хүүхэд байлаа. Тэр үед Жүд дацан сэргээн байгуулагдаад хоёр дахь ээлжиндээ хүүхдүүдийг авч байхад нь би орж суралцсан юм. 2003-2006 он хүртэл Жүд дацанд шавилж ном үзээд, 2006 оноос хойш өдийг хүртэл улааны ёсны Жагар Моломын нэрэмжит Намдолдэчинлэн хийдэд сууж, зоч ламын үүргийг гүйцэтгэж байна. Лүйжин тавьдаг ламыг зоч гэж нэрлэдэг юм. -Эртнээс лам хүн эм барьж, хүн эмчилж байсан түүхтэй....
“Эм судлалын олимпиад”-ыг амжилттай зохион байгууллаа
Оточ Манрамба Их Сургууль

“Эм судлалын олимпиад”-ыг амжилттай зохион байгууллаа

ОМИС–ийн Эм судлалын тэнхимээс зохион байгуулсан “Эм судлалын олимпиад” амжилттай болж, өнөөдөр түрүүлсэн оюутнуудаа шалгарууллаа. Оюутан суралцагчдын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, онолын мэдлэгээ бататган практикт хэрэглэх чадварыг төлөвшүүлэх зорилготой тус олимпиадад Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн 1-5-р курс, Эмзүйн 3, 4-р курсын 27 оюутан оролцож, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө. Олимпиадад Эмзүйн 3-р курсын оюутан Б.Бямбасүрэн илт давуу байдлаар шалгарч 1-р байр эзэлсэн бол УАУ-ы хүний их эмчийн 5-р курсын оюутан Э.Хишигсүрэн 2-р байр, УАУ-ы хүний их эмчийн 5-р курсын оюутан Б.Отгонбямба 3-р байр эзэлсэнд өргөмжлөл мөнгөн шагналын хамт гардууллаа. Цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах энэхүү уралдааны нэг онцлог нь 1-3 –р курсын оюутнууд жор бичих төрөлд оролцон ...
ОМИС-ийн Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хуралд 10 гаруй илтгэлийг хэлэлцүүллээ
Оточ Манрамба Их Сургууль

ОМИС-ийн Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хуралд 10 гаруй илтгэлийг хэлэлцүүллээ

Оточ Манрамба Их Сургуулийн 2016-2017 хичээлийн жилийн 1-р хагасын Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал хоёрдугаар сарын 03-нд боллоо. Оточ Манрамба Их сургуулийн Төгсөлтийн дараах сургалтын албанаас зохион зохион байгуулсан энэхүү Эрдэм шинжилгээний бага хурал нь уламжлалт анагаах ухааны эмч, багш, магистрантуудын шинжилгээ, судалгааны ажлын явц, үр дүнг нийтийн хүртээл болгож хэлэлцүүлэх, судалгааны үр дүнг үнэлэх, туршлага солилцоход чиглэж байгаа юм. Хурлыг нээж Оточ Манрамба Их сургуулийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал Г.Чойжамц үг хэлж, энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулснаар оролцогчид судалгааны ажлын үр дүнг сайжруулах чухал ач холбогдолтойг онцолж байлаа. Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хуралд “Бүтов жорын фармакологийн судалг...
Агата Болак: Уламжлалт анагаах ухаан бол миний жинхэнэ  хүсэл мөрөөдөл
Оточ Манрамба Их Сургууль

Агата Болак: Уламжлалт анагаах ухаан бол миний жинхэнэ хүсэл мөрөөдөл

Оточ Манрамба Их сургуульд гадаадын улс орноос олон оюутан ирж, Монголын уламжлалт анагаах ухаанд шимтэн суралцаж буй. Тэдний нэг болох Польш улсын иргэн Агата Болактай ярилцлаа. Тэрбээр монголд зургаан жилийн өмнөөс амьдарч эхэлсэн бөгөөд Оточ Манрамба Их сургуульд уламжлалт анагаах ухааны их эмчээр суралцаж байгаа юм. -Өөрийгөө танилцуулахгүй юу. -Намайг Агата Болак гэдэг. Би Польш хүн. Япон судлаач мэргэжилтэй. Монголд анх 2002 онд ирж байсан. Зургаан жилийн өмнөөс гэр бүлээрээ Монголд амьдрах болсон. Хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд маань жаахан том болсон болохоор өөр мэргэжлээр суръя гэж бодоод энэ жил Оточ Манрамба Их сургуульд уламжлалт анагаах ухааны их эмчийн ангид элссэн. -Оточ Манрамба Их сургуульд гадаадын олон оюутан суралцдаг. Тэд эхний нэг жил хэлний бэлтгэлд суудаг. Та монголд о...