Г.Одонцэцэг: Оточ Манрамба Их сургууль уламжлалт анагаах ухааны хөгжлийг тодорхойлж байгаа сургууль
Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухааны чадварлаг сайн эмч нарыг Оточ Манрамба Их сургууль бэлддэг гэж уламжлалт анагаах ухааны салбарынхан ярьдаг юм билээ. Танай сургуулийн онцлог, давуу тал юу вэ?
-Оточ Манрамба Их Сургууль нь анагаах ухааны чиглэлээр байгуулагдсан анхны хувийн хэвшлийн их сургууль. Манай сургуулийн сургалт яагаад сайн байна вэ, төгсөгчид нь яагаад чадварлаг байна вэ гэхээр бид хэдэн мянган жилийн өмнөөс монголчууд анагаах ухааны эрдэмтэн мэргэдийг сургаж ирсэн сургалтын хөтөлбөрөөр оюутнуудаа сургаж ирсэнд байгаа юм. Оточ Манрамба Их сургуулийн явуулж байгаа энэ сургалтын тогтолцоо 16-р зууны үед бэхжиж тогтсон. 16-р зууны үеэс Буддын их арван ухааны нэг уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн, уламжлалтын э...