Tag: Оточ Манрамба их сургууль

Цус төлжилтөнд Данмамайжүг талхан эм тустай
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Цус төлжилтөнд Данмамайжүг талхан эм тустай

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн Facebook хуудсанд хандан асууж, хариултаа аваарай. -Цус багадалтын үед уламжлалтын зүгээс ямар арга хэмжээ авч, ямар эмчилгээ хийж болох вэ? -Цус багадалт галын илчтэй их холбоотой. Цусыг төлжүүлэх гурван гол зүйл байдаг. Энэ нь хонины мах, тэр дундаа хонины ястай махтай шөл, үхрийн сүү, анар жимсний шүүс юм. Ходоодны галын илчийг сайжруулах хоол унд идэж, анар жимсний шүүс сайн хэрэглээрэй. Мөн Данмамайжүг гээд талхан эм байдаг. Үүнийг өдөртөө 1-2 тунгаар уух хэрэгтэй. Цусыг төлжүүлэхийн тулд цусны эргэлтийг сайжруулж, зөв зохистой хөдөлгөөн хийж хэвшвэл сайн. Цус багадсанаас...
БОДИСЫН СОЛИЛЦОО буюу ТУНГАЛАГ ЦӨВИЙН БОЛОВСРОЛТ хэрхэн явагддаг вэ?
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

БОДИСЫН СОЛИЛЦОО буюу ТУНГАЛАГ ЦӨВИЙН БОЛОВСРОЛТ хэрхэн явагддаг вэ?

Хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд эцгийн цагаан дусал /үрийн шингэн/, эхийн улаан дусал /сарын тэмдэг/, намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ гурав урьдын үйлийн эрхээр нэгэн агшинд учирч дусал, цус, намш тус бүрийн таван махбод нэг нь нөгөөдөө харилцан шүтэлцэж нэгдсэнээр хүний бие бүтнэ. Намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ нь эхийн хэвлийд орсон агшинаас эхлэн илч, амьсгал, хөдөлгөөн үүсч амь орж эхэлдэг бөгөөд 4 дэх долоо хоногт хүйс тогтдог. Энэ үед усан судас буюу мэдрэлийн жанма судас, цусан судас буюу рома судас, хийн судас буюу ум судас гэсэн үндсэн 3 судас үүсдэг. Ум, Рома, Жанма судас зүрхэнд хурж Амин хий тэргүүтэй хийнүүдтэй нийлж сэтгэл гүйснээр зүрх лугшдаг. Түүнээс салаалсан судаснууд нь биеийн эд эрхтнүүдэд салаалан хий, шар, бадган, долоон тамир,...
Улиралдаа тохируулан хэрхэн зөв хооллох вэ?
Манба Дацан эмнэлэг

Улиралдаа тохируулан хэрхэн зөв хооллох вэ?

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Б.Уянга Өвчингүй, эрүүл байж урт наслая гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй. Аливаа өвчнийг үүсгэх 4 нөхцөл байдаг. Энэ нь идээ унд, явдал мөр, цаг улирал, ад гэсэн 4 зүйл юм. Цаг улиралтайгаа хоол унд, явдал суудлаа зохицуулвал өвчин тусахгүй бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Уламжлалт анагаах ухаанд цаг агаарын хувирлыг 6 улирлаар авч үзсэн байдаг. Тиймээс улирал тус бүрийн онцлог болон түүнд тохирох хоол унд, явдал мөрийн талаар мэдээлэл хүргэе. Уламжлалт анагаах ухаан нь гадна цаг улирал болон биеийн дотоод махбодын онцлогийг чухалчлан үздэг бөгөөд нар сарны ирэх, буцах цагт харгалзан жилийн 365 хоногийг 6 улиралд хуваан авч үздэг. Үүнд, Өвлийн...
Ц.Ишин: Сайхан сургуультай хувь ерөөлөөр учирсан би азтай хүн
Оточ Манрамба Их Сургууль

Ц.Ишин: Сайхан сургуультай хувь ерөөлөөр учирсан би азтай хүн

Оточ Манрамба Их сургуулийн Сувилахуйн 3-р курсын оюутан Ц.Ишинтэй ярилцлаа. Тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөн, улсад 28 жил хөдөлмөрлөж гавъяаныхаа амралтанд гарсан ч сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийн тод жишээ болон Оточ Манрамба Их сургуульд суралцануламжлалт анагаах ухааны охь дээжээс хүртэж байна. Ц.Ишин гуайтай сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе. -Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Залуу насандаа ямар ажил хөдөлмөр эрхэлж явав. Яагаад уламжлалт анагаах ухаанд суралцахаар шийдсэн талаар яриагаа эхлэе? -Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат хүн. 1957 онд Баян-Овоо суманд төрж, тэндээ найман жилийн боловсрол эзэмшээд, 1975 онд аймгийнхаа нийтийн ахуйн үйлчилгээнд оёдолчноор орж 20 гаруй жил ажиллаад 1998 онд тэтгэвэртээ суусан. Тэтгэвэрт суусан хойноо мал маллаж байсан м...
Г.Одонцэцэг: 23:00-05:00 цагийн хооронд унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй олон өвчний эх үүсвэрийг тавина
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: 23:00-05:00 цагийн хооронд унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй олон өвчний эх үүсвэрийг тавина

Сүүлийн үед олон хүний хувьд асуудал болоод байгаа нойргүйдлийн талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. Нойргүйдлийг уламжлалт анагаах ухаан хэрхэн эмчилдэг болон нойргүйдэлд өртөхгүй байхын тулд яах ёстой талаар хүргэе. -Нойргүйдэл юунаас шалтгаалдаг талаар эхлээд яръя? -Хийн бэлгэ чанар хямарсанаас шалтгаалж нойргүйдэл үүсдэг. Хийн хөнгөн, ширүүн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэсэн хийн зургаан бэлгэ чанар байх бөгөөд үүнээс хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанар давамгайлж хямардаг. Нойргүйдлийн гол шалтгаан болсон энэ хоёр бэлгэ чанар хямраах гол нөхцөл нь сэтгэл тогтворгүй байх, аливаа зүйлд гуньж, гутрах зэрэг сэтгэлийн тавгүйтэлтэй холбоотой. Сарны хүч ид дэлгэрч байх шөнө оройн цагаар хэтэрхий их сэтгэ...
21-р зуун-Уламжлалт Анагаах Ухааны зуун
Оточ Манрамба Их Сургууль

21-р зуун-Уламжлалт Анагаах Ухааны зуун

Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор Н.Сайнбуян Монголын Уламжлалт Анагаах Ухаан (УАУ) нь олон мянган жилийн түүхтэй, нотолгоонд суурилсан биеэ даасан анагаахын шинжлэх ухааны нэгэн томоохон салбар юм. Эрүүл мэндийн салбарт УАУ-ы хэрэгцээ, шаардлага сүүлийн жилүүдэд Азидаа төдийгүй дэлхий даяар асар хурдтайгаар өсөн нэмэгдэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ч УАУ-ы тусламж үйлчилгээний хэрэглээ, төсөв санхүүжилт жил тутам нэмэгдсээр байгаа нь УАУ-ы оношилгоо, эмчилгээний үр дүн өндөр, өртөг бага, хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон эмчилгээг хийдэг, байгалийн гаралтай, аюулгүй, хүртээмж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэгтэй холбоотой юм. Дэлхийн зарим улс орнуудын УАУ-ы хэрэглээ Номхон далайн баруун эргийн УАУ-ы ...
Манба Дацан төв Тайваны “Nice” групптэй хамтран ажиллах гэрээг байгууллаа
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Манба Дацан төв Тайваны “Nice” групптэй хамтран ажиллах гэрээг байгууллаа

Манба Дацан МУЭСТөвийн Хамба лам Д.Нацагдорж, Оточ Манрамба Их сургуулийн захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор Н.Сайнбуян нарын бүрэлдэхүүнтэй Манба Дацан төвийн төлөөлөгчид Тайвань улсад Хамтын ажиллааны айлчлал хийгээд ирлээ. Тус айлчлалын хүрээнд Тайванийн буддын Вандана хийдийн Хамба ламын урилгаар тус хийдэд зочилсон юм. Тус хийд нь 1967 онд Буддын шашныг түгээн дэлгэрүүлэх, өв соёлыг хадгалан хамгаалах зорилготойгоор байгуулагдсан бөгөөд энэхүү хийдэд Тайваны үндэсний музейгээс хэвлэн гаргасан алтан бичигт Ганжуурын 108 боть хадгалагддаг аж. Манба Дацан хийд тус хийдтэй туршлага солилцох, буддын шашны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллах, хамтарсан ном, бүтээл гаргах талаар ярилцан тохиролцжээ. Мөн айлчл...
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их сургуульд элсэхийг урьж байна

Оточ Манрамба Их сургуулийн уриа: Багшаа бишрэн хүндэтгэж эрдэм сурна Шавиа энэрэн асарч эрдэмд сургана Өөрийн сэтгэлийг засч, хичээл шамдал, билэг оюунаар Номыг дээдлэн эрдмийг сурна СУРГАЛТ Бакалаврын сургалт 1. Уламжлалт анагаах ухааны хүний их эмч-6 жил 2. Эм зүйч-5 жил 3. Уламжлалт анагаах ухааны сувилагч-4 жил 4. Буддын гүн ухаан судлаач-4 жил Төгсөлтийн дараах сургалт 1. Магистрантурын сургалт-2 жил 2. Резидентийн сургалтын бүх хэлбэр 3. Төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт 4. Мэргэжил дээшлүүлэх сургалт 5. УАУ-ыг сурч судалж байгаа дотоод гадаадын эрдэмтэн мэргэдэд богино хугацааны сургалтуудыг явуулдаг.   ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ 1. Бүрэн дунд боловсролтой, хими 50%, биологи 50%, ерөнхий шалгалтын 400-аас дээш оноотой байх. 2. Дээд боловсролтой бол шалгалтгүй элсч дип...
Оточ Манрамба Их сургууль шиг сургалтын бааз  эмнэлэг, эмийн үйлдвэртэй сургууль Монголд ховор
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их сургууль шиг сургалтын бааз эмнэлэг, эмийн үйлдвэртэй сургууль Монголд ховор

27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Оточ Манрамба Их сургуулийн түүх, амжилт бүтээл, тэдний төгсөгчид уламжлалт анагаах ухааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс ч тус сургууль жил ирэх тусам сургалтын чанар, оюутнуудын сурч боловсрох орчинг сайжруулах тал дээр ахиц дэвшил гаргасаар байна. Анх Оточ Манрамба Их сургууль Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг гэж нэрлэгддэг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн гуравдугаар давхарын нэг жигүүрт хичээллэн, оюутнууд нь бусдад саад болохгүй гэсэндээ энд тэнд буланд очиж номоо уншин хичээлээ давтдаг байсан тухай анхны төгсөгчид нь дурсан ярьдаг. Үүний дараагаар өөрсдийн гэсэн хичээлийн байртай, олон зуун оюутнуудтай болсон Оточ Манрамбынхан өдгөө найман давхар сургуулийн шинэ байрандаа хичээллэж буй. Ер нь тус сургууль о...
Оточ Манрамба Их Сургууль-Бид энэрэнгүй сэтгэл, өндөр ёс зүйтэй, чадварлаг мэргэжилтэнг бэлтгэнэ
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их Сургууль-Бид энэрэнгүй сэтгэл, өндөр ёс зүйтэй, чадварлаг мэргэжилтэнг бэлтгэнэ

Т.Чимэд: Манай сургуулийн бааз эмнэлэг орчин үеийн стандарт шаардлагыг хангасан нэгдсэн эмнэлэг болж өргөжсөн Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы их эмчийн 5-р курсын оюутан Т.Чимэд -Манай сургуулийн сурах таатай нөхцөл бүрдсэн. Дээр нь манай бааз Манба Дацан эмнэлэг ч орчин үеийн стандарт шаардлагыг хангасан нэгдсэн эмнэлэг болж өргөжсөнөөр бидэнд дадлага хийж, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломж бүрэн нээгдсэн. Бид эмнэлэг рүүгээ ороод өглөө бүр өвчтөний шээсийг үзэж шинжилж, өвчний түүхийг нь хараад, өөрөө судсыг нь барьж үзээд эмчлэгч эмчийн тавьсан оношийг өөрийнхөө оноштой харьцуулж, эмчилгээний тактикаас санаа авч, дүгнэлт хийж дадлагаждаг. Мөн сургуулийнхаа эмийн ургамал түүх хөдөөгийн баазад дадлага хийх зэргээр дадлага, туршлага хуримтлуулах бааз байгууллагууд олон бий. Манай сургу...