Tag: Оточ Манрамба их сургууль

Ц.Есөн-Эрдэнэ: Минимал, эрүүл, гаж нөлөөгүй байгалийн анагаах ухаан дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг татаж чадна
Оточ Манрамба Их Сургууль

Ц.Есөн-Эрдэнэ: Минимал, эрүүл, гаж нөлөөгүй байгалийн анагаах ухаан дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг татаж чадна

Оточ Манрамба Их Сургуулийн 2009 оны төгсөгч, “Самандбадраа” уламжлалт эмнэлгийн захирал, “Арура органикс” брэндийн үүсгэн байгуулагч Ц.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа. -Ярилцлагын эхэнд Оточ Манрамба Их Сургуульд суралцаж байсан тухайгаа дурсахгүй юу? -Ер нь би их даруухан талдаа оюутан байсан. Хаа явсан газраа номоо тэврээд л явдаг, байнга л номоо цээжилж, уншаад л сууж байдаг байсан. Сургууль маань биднийг зөв төлөвшүүлж зөв хүн болгож хүмүүжүүлсэн гэж боддог. Багш нар маань маш их ёс жудагтай. Дээд курсын ах эгч нараа их хүндлэнэ. Бүх зүйл эрдэм номын зэрэг зиндаатай. Тэрийг нь хараад л хүнийг хүндлэх, хайрлах, даруулгатай байх, үзсэн сурсан ном, мэдлэг чадварынхаа хэр хэмжээгээ мэддэг байх гээд л маш олон сайхан чанаруудыг оюутан байхдаа олж авсан. -Төгсөөд сургуульдаа ажиллаж байсан гэс...
Р.Зоригтбаатар: Сургуулиа төгсөөд нутагтаа эмнэлэг байгуулж ажиллана
Оточ Манрамба Их Сургууль

Р.Зоригтбаатар: Сургуулиа төгсөөд нутагтаа эмнэлэг байгуулж ажиллана

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 1-р курсын оюутан Р.Зоригтбаатартай ярилцлаа. Тэрбээр “Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлын албыг хашиж байгаад тэтгэвэртэй гарсан уул уурхайн инженер мэргэжилтэй хүн юм. Эмч болж түмэн олны тусын тулд буян бүтээх хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр энэ жил Оточ Манрамба Их Сургуульд элссэн байна. -Таныг “Тавантолгой” ХК-ийн дэд захирал Р.Зоригтбаатар гэдгээр нь олон хүн мэдэх байх. Харин Оточ Манрамба Их Сургуулийн оюутан гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Яагаад Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцах болов? -Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайд 25 жил ажилласнаас тал хувьд нь гүйцэтгэх захирал, сүүлийн тал хувьд нь дэд захирлаар ажиллаж байгаад 2017 онд тэтгэвэртээ гарсан. Энэ жил 62 нас хүрч байна. Т...
З.Ориг: Энэ ном тэр чигээрээ увдисын далай юм шүү дээ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

З.Ориг: Энэ ном тэр чигээрээ увдисын далай юм шүү дээ

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Оточ Манрамба Их Сургуулийн 2001 оны төгсөгч, “Сэрдог арур” эмнэлгийн захирал, УАУ-ы их эмч З.Оригийг урьж ярилцлаа. Тэрбээр Уламжлалт анагаах ухааны сонгодог гурван зохиолын нэг алдарт “Манаг Ринчен Жунай” зохиолыг төвөд хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлсэн билээ. -Юуны өмнө энэхүү зохиолыг яагаад орчуулах болов, зохиолын тухай ярьж өгөхгүй юу? -Эмчилгээ талаасаа Сүмбэ ханбо Ишбалжирын “Дөрвөн рашаан”, эмийн найрлагын талаасаа Миндол Номун хаан Жамбалчойжиданзанпэрэнлэйн “Манаг Ринчэн Жунай”, эмийн түүхий эдийн талаасаа Найман тойн Жамбалдоржийн “Зэцар мигжан” зохиолыг Уламжлалт анагаах ухааны сонгодог гурван зохиол гэж үзэн Өвөрмонголчууд оруулсан байдаг. “Манаг ринчэн жунай” зохиол нь хамгийн их эмийн найрлага агуулсан гэж үзэх боловч, нөгөө талааса...
Б.Болорчимэг: Тулай өвчин хүндэрвэл бүх биеэр тархаж, тахир дутуу болох аюултай
Манба Дацан эмнэлэг

Б.Болорчимэг: Тулай өвчин хүндэрвэл бүх биеэр тархаж, тахир дутуу болох аюултай

Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Б.Болорчимэгтэй тулай өвчний талаар ярилцлаа. -Тулай өвчнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ. Тулай өвчний талаар хүмүүс тэр бүр ойлголтгүй, тоохгүй явсаар нэлээд хүндэрсэн үед нь эмчид ханддаг байх. Юунаас шалтгаалж үүсдэг вэ? -Тулай нь хоёр тохой, хоёр хөлийн эрхий хуруу өвдөж эхэлдэг бөгөөд өвдсөн газарт бор хар хаг тогтдог учраас хагийн өвчин буюу тулай өвчин хэмээн нэрлэдэг. Мөн дөрвөн тулай хэмээх нь ч бий. Тулай өвчний гол шалтгаан нь цус, хийн хямрал юм. Бүлээн шимтэй идээ буюу мах, өөх, тослог шимтэй идээ, архи зэрэг идээ унд, залуурах, хүчтэй хатуу нөхцлийг үйлдэх, өдөр унтах, өдөр шөнийн нойрыг буруудуулах, тачаалын үйлийг хэтрүүлэх, ядрах зэрэг үйлдлээр цус хямардаг. Мөн гашуун, хөнгөн ширүүн мөн чанарта...
Манба Дацан МУЭСТ УАУ-ы олон улсын чуулга уулзалтад оролцож, хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Манба Дацан МУЭСТ УАУ-ы олон улсын чуулга уулзалтад оролцож, хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа

Манба Дацан МУЭСТ-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга, АУ-ы доктор Н.Сайнбуян ОХУ-ын Москва хотноо болсон “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Уламжлалт анагаах ухааны үүрэг оролцоо-БРИКС” сэдэвт уламжлалт анагаах ухааны олон улсын чуулга уулзалтад оролцож, “Гиперлипидемийн үе дэх Монголын Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний үр дүнг хэл оношлогооны тусламжтайгаар үнэлэх нь” сэдэвт төслийн урьдчилсан үр дүнгээ танилцууллаа. Тус төсөл нь ШУТСан, Тайваний Шинжлэх ухаан технологийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Монгол-Тайваний хамтарсан төсөл юм. 11 сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус чуулга уулзалтыг ОХУ-ын Эдийн засгийн бодлого төлөвлөлтийн консул, Бразил, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр Сеченовийн нэрэмжит Анагаах ухааны Москваг...
Амь баригч хийг удаан хугацаагаар барьж чадвал урт наслана
Манба дацан хийд

Амь баригч хийг удаан хугацаагаар барьж чадвал урт наслана

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... Биеийн орших Ёс Бие нь нарийн, бүдүүн, машид нарийн гэж гурав байна. Бүдүүн бие нь мах, арьс, яс гурваас бүтнэ. Нарийн бие нь судас, судасны дотуур гүйх хий, цус, дуслаас бүтдэг. Машид нарийн бие нь хий болон сэтгэл мөн чанар нэг болсон нарийн хий мөн. Зүүдэн дэх бие нь морь, нисэх онгоц алинд ч суулгүйгээр өөрийн санаанд дурьдсандаа хүрч чадаж байгаа тэрхүү маш нарийн хий сэтгэлийн шамдалд шүтэж гардаг. Үүнийг сэтгэлийн мөн чанарын бие хэмээдэг. Сэтгэлд ч ялгамж байдаг бүдүүн сэтгэл, нарийн сэтгэл, маш нарийн сэтгэл гэж гурав байна. Бүдүүн сэтгэл гэдэг нь таван эрхтэний тийн мэдэл мөн. Нарийн сэтгэл гэдэг нь гэрэлт гучин гурав, бадрагч дөч, чухал ологч долоо, нийт наян асар атгагч сэтгэл болно. Эдгээр б...
“Туулга эмчилгээ, түүний онол, аргазүй” сэдэвт багц цагийн сургалт зохион байгууллаа
Оточ Манрамба Их Сургууль

“Туулга эмчилгээ, түүний онол, аргазүй” сэдэвт багц цагийн сургалт зохион байгууллаа

Оточ Манрамба Их Сургууль Эрүүл Мэндийн Хөгжлийн төвтэй хамтран "Туулга эмчилгээ, түүний онол, аргазүй" сэдэвт багц цагийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтыг Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч С.Энхтуяа, Манба Дацан нэгдсэн эмнэлгийн дарга, УАУ-ы их эмч Б.Болорчимэг нар явуулсан бөгөөд энэ удаагийн сургалтад 20 гаруй эмч оролцлоо. УАУ-ы эмч нар онолын мэдлэгээ бататган, туулга эмчилгээний талаарх практик мэдлэг, чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой багц цагийн сургалтанд хамрагдах сонирхолтой байдаг бөгөөд Оточ Манрамба Их Сургууль нь цуврал сургалтуудыг явуулдагт талархалтай хандаж байлаа. Туулга эмчилгээний талаарх багц цагийн сургалтыг өнгөрсөн жил мөн зохион байгуулж байсан бөгөөд тус сургу...
Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд тасралтгүй хөгжиж байдаг
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд тасралтгүй хөгжиж байдаг

Оточ Манрамба Их Сургуулийг жилийн дөрвөн улирлын сургалттай гэж хэлж болно. Учир нь оюутнууд тухайн жилдээ үзсэн хичээлтэйгээ уялдаад хичээлийнхээ явцад болон зуны улиралд богино, урт хугацааны дадлага хийдэг. Тухайлбал, Уламжлалт анагаах ухааны их эмчийн ангийн оюутнууд 1, 2-р курсдээ “Эмийн ургамлын хээрийн дадлага”, 2-р курсдээ “Сувилахуйн дадлага”, 3-р курсдээ “Эмийн үйлдвэрлэлийн дадлага”-ыг бааз Манба Дацан эмийн үйлдвэртээ хийдэг. Харин 4-р курсээ төгсөөд “Дадлагажигч эмчийн сургалт-I” буюу уртын дадлагыг хийдэг бөгөөд энэ бол оюутнуудын хувьд маш чухал дадлага юм. 5-р курсээ төгсөөд “Дадлагажигч эмчийн сургалт-II” буюу ахисан түвшний дадлагыг хийдэг нь оюутнуудад онолын мэдлэгээ практикт баталгаажуулан, оношилгоо, эмчилгээний чадвараа улам сайжруулах боломжийг олгодог. Энэхүү ха...
Михайл Сантаро Магсаржав: Монголын хөгжмүүд яг байгаль шигээ амьд
Оточ Манрамба Их Сургууль

Михайл Сантаро Магсаржав: Монголын хөгжмүүд яг байгаль шигээ амьд

Франц улсын иргэн, Мэс засалч, УАУ-ы их эмч, Анагаах ухааны хүн судлаач, хөгжмөөр эмчлэгч, АУ-ы доктор, Монголч эрдэмтэн Михайл Сантаро Магсаржавтай ярилцлаа. Тэрбээр олон жил Монголд амьдарч Улсын төв номын санд ажиллан, ховор судар бичгийн каталогийг орчуулсан Монголч эрдэмтэн бөгөөд өдгөө 78 насандаа Оточ Манрамба Их сургуульд суралцаж төгссөн юм. Сантаро Михайл Магсаржав гуай морин хуур болон цуур хөгжмийг судлаж, хөгжим эмчилгээг Монголд нутагшуулахаар ажиллаж байна. -Та Монголд анх хэдэн онд ирсэн бэ. Монгол орон таны сонирхлыг яагаад татах болов? -Би их олон газраар явсан. Эх газар, тэнгис далайн дунд хэдэн арван жил явахдаа Монголын талаар материал цуглуулж, Орос, Пакистанчуудаас Монголын тухай их сонсдог байсан. 1950-иад оноос Монголд очих юмсан гэж бодсон ч тухайн үед Өвөрмонг...