Tag: ОМИС-ын магистр

Д.Сарангэрэл магистрын зэрэг хамгааллаа
Оточ Манрамба Их Сургууль

Д.Сарангэрэл магистрын зэрэг хамгааллаа

Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хурлаар Оточ Манрамба Их сургуулийн магистрант Д.Сарангэрэл “Эмийн түүхий эдийн ёгт нэрийн судалгаа” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлээ амжилттай хамгаалсанаар магистрын зэрэг хүртлээ. Магистр Д.Сарангэрэлийн эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар АУ-ы доктор Г.Одонцэцэг, шүүмжлэгчээр Шашин судлалын магистр Б.Идэрбаяр нар ажилласан бөгөөд "Эмийн түүхий эдийн ёгт нэрийн судалгаа" сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлийг цаашид дэлгэрүүлэн судалж, докторын судалгааны ажил болгох зөвлөмжийг эрдэмтэн багш нар өгч байлаа. Уламжлалт анагаах ухааны эм, эмийн түүхий эдийн  ёгт нэрсийг нэлэнхүйд нь хамарсан судалгаа одоогоор хийгдээгүй бөгөөд Өвөрмонголын зарим эрдэмтэд эмт бодисын түвд нэрсийг орчуу...