Манба Дацан эмнэлэг “Сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах сарын аян“-г амжилттай зохион байгуулж, сувилагчдынхаа ажлыг дүгнэлээ
5-р сарын 12-нд тохиох Олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн Сувилахуйн багаас “Сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах сарын аян“-г амжилттай зохион байгуулж, өнөөдөр сувилагчдынхаа ажлыг дүгнэлээ. Сувилагчдын ур чадвар, ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх тал дээр шинэ санаачилга дэвшүүлэн ажилласан зэрэг үзүүлэлтийг харгалзан шилдэг сувилагчийг шалгаруулсан бөгөөд Манба Дацан эмнэлгийн “Шинжээч оточ“ лабораторын лаборант Д.Оюунсүрэн тэргүүлж, Усан эмчилгээний кабинетийн сувилагч С.Пүрэвдорж удаалж, Уламжлалтын тасгийн сувилагч Ж.Ариунжаргал гуравдугаар байрт орлоо.
Манба Дацан эмнэлэг нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх чиглэлд манлайлан ажиллаж байгаа ...