Нойроо хэрхэн зөв зохицуулах вэ?
Хүн эрүүл байхын нэг үндэс бол тайван сайхан унтаж амрах юм. Хүн өдөр ажилласан бие сэтгэлийн ачааллаа шөнө нь унтаж амарсанаар тайлж, дараа өдөр ажиллах эрч хүчийг нөхөн авч байдаг. Тиймээс нойроо зөв зохицуулан тохирох хэмжээгээр унтаж амарч байх нь чухал. Хүн шөнийн цагт унтахгүй байснаар хийг үүсгэх тул амар тайван унтах хэрэгтэй. Хэрэв шөнө ажиллах, эсвэл аливаа шалтгаанаар унтаагүй тохиолдолд маргааш нь хоол идэлгүйгээр унтаагүй хугацааныхаа хагас төдий хугацаанд унтаж байх хэрэгтэй.
Тэжээлийн улирал буюу 4-5 дугаар сарын үед архинд согтсон, хүч барагдсан, бие сэтгэл шаналсан, хүнд хүчир ажлаас болж ядарсан, хөгшин настай, сэтгэл санаа тайван бус айсан хүмүүс шөнийн богиноор биеийн хүч, өнгө зүсээ алдан, хийгээ аривдуулж байдаг. Тиймээс энэ үед өдөр бага зэрэг унтах нь хийг дарж, ...