Tag: Монголын уламжлалт анагаах ухаан

Монголын уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх алхам тавигдлаа
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Монголын уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх алхам тавигдлаа

Монголын Уламжлалт анагаах ухааны Олон улсын анхдугаар их хурал 12 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордноо амжилттай зохион байгуулагдсан. Эрүүл мэндийн сайд тэргүүтэй гадаад дотоодын уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд цугласан энэхүү хурлаар уламжлалт анагаах ухааны хөгжлийн шатыг ахиулах, олон улсад брэнд болгон гаргах, уламжлалт анагаах ухаанд түшиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлд бодлогын түвшинд хэлэлцэж, шийдвэртэй алхмуудыг хийх талаар ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан тус хурал Төрийн ордонд нэг өдрийн турш үргэлжилсэн бөгөөд хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ илгээсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга илгээсэн мэндчилгээндээ Монголын уламжлалт ана...
Ц.Тэмцэл: Цусан дахь сахарын хэмжээ буурч, бүх зовиур арилсан
Манба Дацан эмнэлэг, Талархал

Ц.Тэмцэл: Цусан дахь сахарын хэмжээ буурч, бүх зовиур арилсан

Манба Дацан эмнэлэгт гадаадын улс орнуудаас олон хүн ирж эмчлүүлсэний нэг нь Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн харъяат Ц.Тэмцэл юм. Монголд ажлаар ирэхдээ Манба Дацан эмнэлэгт хандаж эмчлүүлсэн тэрбээр Манба Дацан эмнэлгийнхэнд талархалаа илэрхийлсэн юм. -Та Хятадаас ирсэн гэсэн. Манба Дацан эмнэлгийн талаар хаанаас сонссон бэ? -Би Өвөрмонгол хүн. Оросод олон жил амьдарч байгаад одоо Бээжинд амьдардаг. Монголд ажлаар ирээд байна. Миний хамтран зүтгэгч хамгийн сайн уламжлалтын эмнэлэг гэж зөвлөсний дагуу ирж үзүүлээд эмчилгээ хийлгээд их сэтгэл хангалуун байна. -Та ямар оноштойгоор хэвтсэн бэ? -Би өмнө нь олон эмнэлэгт үзүүлж байсан. Чихрийн шижинтэй учраас тогтмол эм уудаг. Толгой эргэдэг, хоолны шингэц муу, гэдэс дүүрч, ходоод өвддөг байсан. Манба Дацан эмнэлэгт үзүүлэхэд чихрийн шижинээс г...