Tag: Могой яр

Г.Түмэнжаргал: Манба Дацан эмнэлэг могой ярыг үнэхээр сайн эмчилдэг юм байна
Манба Дацан эмнэлэг

Г.Түмэнжаргал: Манба Дацан эмнэлэг могой ярыг үнэхээр сайн эмчилдэг юм байна

Бүслүүр үлд буюу могой яр өвчин нь  мэдрэлийн гаралтай өвдөлт, халууралтаар эхэлж, хэд хоногийн  дараа арьсан дээр  тууралт гардаг хурц явцтай өвчин юм. Бүслүүр үлд эрэгтэй эмэгтэй хүмүүст адил тохиолдох бөгөөд ямар ч насны хүмүүс өвчлөх боловч 10 хүртэлх насны хүүхдэд цөөн тохиолддог өвчин юм. Өрнийн анагаах ухаанд бүслүүр үлд хэмээх өвчин нь varicella zoster хэмээх вирусаар үүсгэгддэг гэж үздэг. Энэ вирус нь арьс мэдрэлийн зангилааг гэмтээдэг энгийн герпес вирусын бүлэгт багтах бөгөөд салхин цэцэг өвчнийг мөн үүсгэдэг. Энэ өвчин үүсэхэд даарч хөрөх, архаг хордлого, цусны өвчин, хавдар зэрэг өвчнүүд ихээхэн нөлөөлж байна. Бүслүүр үлд эхлэхийн өмнө хэсэг газар загатнах, өвдөх, ирвэгнэх зэрэг урьдал шинж илэрнэ. Их, бага хэмжээний улайж хавагнасан арьсан дээр бүлэг, бүлэг шар будаанаас ...