Tag: миом

Л.Пүрэвжав: Манба Дацан эмнэлгийн эмч нар судсаар маш сайн оношилдог
Манба Дацан эмнэлэг

Л.Пүрэвжав: Манба Дацан эмнэлгийн эмч нар судсаар маш сайн оношилдог

Л.Пүрэвжав охины хамт Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч Л.Пүрэвжавтай ярилцлаа. -Таны охин Д.Оюунтуяа манай эмнэлгээр үйлчлүүлж байсан шүү дээ. Таны охины эмчилгээний үр дүн ямар байв? -Тиймээ, охин маань Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж, тан авч уугаад бүрэн эдгэрсэн. Дөрвөн жилийн өмнө дөө, охин маань ходоодны шархтай, савны хоргүй хавдар буюу миом /ургацаг/, өндгөвчний уйланхай зэрэг олон өвчин хавсарсан, удаан хугацаанд антибиотик ууснаас болж ходоодны мөөгөнцөр, хеликобактертэй болсон байсан. Сүүлдээ антибиотик уух боломжгүй болоод уламжлалтаар эмчлүүлээд үзье гээд Манба Дацан эмнэлэгт хандсан. Энэ эмнэлэгт үзүүлээд нэг жилийн хугацаанд тан уухад ходоодны шарх нь эдгэрч, хеликобактер хэвийн хэмжээндээ хүрч, өндгөвчний уйланхай нь шимэгдэж, маш сайн үр дүн гарсан. Одоо охин минь эрүүл...
“Савны хавдраа эмчлүүлэхээр Манба Дацан эмнэлгийг зорьж ирсэн”
Манба Дацан эмнэлэг, Талархал

“Савны хавдраа эмчлүүлэхээр Манба Дацан эмнэлгийг зорьж ирсэн”

Эмчлүүлэгч Д.Оюунтуяа ходоодны шархтай, өндгөвчний уйланхай, миом зэрэг олон хавсарсан өвчинтэй бөгөөд удаан хугацааны туршид эм уужээ. Гэвч эмчилгээ нь тус бололгүй бүр ч дордон ходоодны мөөгөнцөртэй болж, хеликобактер болон бусад шинжилгээнүүдийн хариу муу гарсан байна. Хэдий мөөгөнцрөөс хамгаалах эм ууж байсан ч дотор эрхтнийг нь хамгаалж чадаагүйгээс сүүлдээ антибиотик ч уух боломжгүй болжээ. Тиймээс арга ядахдаа уламжлалт эмнэлэгт үзүүлж, тан уугаад үзье гээд Манба Дацан эмнэлэгт хандсан байна. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Үнэндээ би уламжлалт анагаах ухааны талаар ямар ч ойлголтгүй, уламжлалт эм, эмчилгээг зөвхөн настай хүмүүс л хэрэглэдэг гэж бодож байлаа. Тиймээс ч цаг алдан, антибиотик уух боломжгүй болсон учраас тан уухаас өөр аргагүй болоод ирсэн. Гэтэл уламжлалт анагаах ухааны ...
Савны хоргүй хавдрыг мэсгүйгээр эмчлэх боломж бий
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Савны хоргүй хавдрыг мэсгүйгээр эмчлэх боломж бий

Дэлхий нийтээр хортой, хоргүй хавдар өвчний тархалт улам нэмэгдсээр эмч судлаачид тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх боловсронгуй эмчилгээний арга зарчмыг эрэлхийлсээр төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна. Хавдар өвчин нь цуснаас өгсүүлээд биеийн аль ч эд эрхтэнд бий болж болох бөгөөд үүсгэгч шалтгаан нь ч тийм тодорхой бус юм. Орчин үеийн анагаах ухаанд эмийн, химийн, цөмийн шарлага, мэс ажилбар гээд хавдар өвчнийг эмчлэх олон арга байдаг ч төдийлөн төгс үр дүнд хүрдэггүйг хүн бүр мэднэ. Тэгвэл хортой хоргүй хавдар гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Уламжлалт анагаах ухаанд ч хортой хоргүй хавдрыг ангилан салгаж хоёр өөр нэршлээр нэрлэдэг. Тухайлбал, хоргүй хавдар буюу миомыг уламжлалт анагаах ухаанд бэтэг өвчний ангилал зүйд хамруулан үздэг бол хортой хавдрыг чингаа /брай/ гэсэн нэршл...