Tag: махны хэрэх

Н.Баярмаа: Ужгирсан хэрэх өвчтэй намайг Манба Дацан эмнэлгийнхэн хөл дээр минь босгосон
Манба Дацан эмнэлэг

Н.Баярмаа: Ужгирсан хэрэх өвчтэй намайг Манба Дацан эмнэлгийнхэн хөл дээр минь босгосон

БЗД-ийн иргэн Н.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр махны хэрэх гэсэн оноштойгоор Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. -Та хэрэх өвчний улмаас Манба Дацан эмнэлэгт хандсан гэсэн. Анх ямар зовиур илэрсэн бэ? -Анх хөлөн дээр шумуул хазчихсан юм шиг жижиг юм гарчихсан. Шумуул хазлаа гэж бодоод тоогоогүй, нойрондоо маажсан байх л даа. Угаасаа шумуул хазсан үед их загатнадаг, тэгж байгаад л зүгээр болчихно гээд тоодоггүй шүү дээ. Гэтэл яах ийхийн зуургүй өнөөх чинь томроод, хоёр гурав хоногт л үрэвсэж эхэлсэн. Дүүргийн эмнэлэгт үзүүлсэн чинь харшил байна гэсэн. Эм уугаад нэмэр болоогүй. Дахиад Цэргийн төв эмнэлэгт хандахад, харшлын гаралтай хурц үрэвсэл гэж оношлоод маш их антибиотик хийсэн ч нэмэр болоогүй. Цэргийн төв эмнэлгийн эмч “Таны энэ өвчин европ анагаахаар эмчлүүлэх өвчин биш байна аа, ...