Tag: Манба дацан эмнэлэг

Цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийдэг
Манба Дацан эмнэлэг

Цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийдэг

Ханиад нь агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин гэсэн ойлголт байдаг бол уламжлалт анагаах ухаан арай өргөн хүрээнд авч үздэг. Тухайлбал, ханиад нь дотроо хоолойн, уушгины, хамрын, халдварт ханиад гэсэн ангилалтай бөгөөд тус бүрдээ эмнэлзүйн шинж тэмдэг, эмчлэх аргатай тусгай биеэ даасан өвчин юм. Хоолойн ханиадны эхэн үед хоолой, тагнай, хамар халуун оргиж, нус гоожиж, битүүрэн сүүлдээ ихээхэн найтаах шинж тэмдэг илэрнэ. Уушгины ханиадны үед хоолой халуун оргих, загатнах, ханиалгах, толгой цээжин биеэр өвдөх шинж тэмдэг илэрч, сүүлдээ идээ, цустай цэр гарч уушгины архаг өвчин болж хувирдаг. Хамрын ханиадны үед хамар халуун оргин шархирч, нус гоожих шинж тэмдэг илрэх бол халдварт ханиад нь толгой үе мөч, хөлийн эрээн булчин өвдөж, цээжин бие хөндүүрлэн, гуя, бэлхүүсээр нүдүүлсэ...
Д. Найдан: Зөв дадал хэвшилтэй амьдарцгаая
Манба Дацан эмнэлэг

Д. Найдан: Зөв дадал хэвшилтэй амьдарцгаая

Өвчнийг ерөнхийд нь үүслийн хувьд халдварт болон халдварын бус гаралтай гэж үндсэн хоёр хэсэгт хуваан үзэж болно. Орчин цагт халдварт гэхээсээ халдварын бус гаралтай өвчлөл ихсэж байна. Энэ нь манай ард иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн боловсрол тааруу байдагтай холбоотой. Эрүүл аж төрөх ёсны наад захын мэдлэггүй, буруу дадал хэвшилтэй амьдрах нь өвчинд нэрвэгдэх гол шалтгаан болдог. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байна, дулаахан гутал хувцас өмсөж явах хэрэгтэй. Хүн тархи толгойноосоо даарахаар биеийн дулаанаа амархан алддаг. Малгай өмсөж хэвшсэнээр тархины судас нарийсах улмаар нас яваад ирэхээр толгой өвдөх, нулимс  гоожих, тархинд цус харвах гээд тархи толгойны өвчний олон эрсдэлээс сэргийлж чадна. Мөн сүүлийн жилүүдэд манай хүүхэд залуусын дунд зүрх судасны өвчин, чихрийн шижин, тарг...
Блок гаргах эмчилгээ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Блок гаргах эмчилгээ

Булчин чангаралт юунаас үүсдэг вэ? Булчин чангаралт нь ерөнхийдөө суугаа ажлыг хэт их удаан хийснээс болдог. Бичиг цаасны ажил, компьютерийн ард хэт удаан суух гэх мэт. Чилээ гаргах төрөл бүрийн дасгалыг өдөрт нэгээс дээш удаагаар хийж байх хэрэгтэй. Булчинг суллах янз янзын арга бий. Эдгээрээс нухах, даран нухах, ар нухах, цэгэн бариа, массаж, бүтэн биеийн зөөлөн бариа манай эмнэлэгт түлхүү хийгддэг. Энэ удаад булчин чангарал буюу хөшингөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт нэг буюу 2-оос дээш удаа хийгддэг дасгалыг заая. Хүмүүсийн ойлгодгоор энэ дасгал нь урагш, хойш, баруун, зүүн тийш толгойгоо хөдөлгөөд болчихдог юм биш л дээ. Зүүн талруу толгойгоо хөдөлгөхдөө өөрийн баруун гараараа тултал нь хүзүүгээ татаж эцсийн цэгт нь хүрсний дараа 3-5 секунд энэ байдлаа хадгалж барина. Болж өгвөл...
Л.Энх-Амгалан: Хэрэх өвчин яс, булчинг аль алиныг нь гэмтээдэг
Манба Дацан эмнэлэг

Л.Энх-Амгалан: Хэрэх өвчин яс, булчинг аль алиныг нь гэмтээдэг

Манба Дацан эмнэлгийн их эмч Л.Энх-Амгалантай хэрэх өвчний талаар ярилцлаа. Хэрэх өвчний шалтгаан нөхцөл, ангилал, шинж тэмдэг, эм, засал, идээ унд, явдал мөрөөр эмчлэх аргыг уламжлалт анагаах ухааны эртний гайхамшигт ном зохиолуудад дэлгэрэнгүй бичсэн байдаг. Гэвч хэрэх өвчний талаар УАУ-ы онолын үүднээс судалсан бүрэн хэмжээний судалгаа одоогоор байхгүй. Тиймээс Манба Дацан эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд, Оточ Манрамба Их сургуулийн багш, эрдэмтэд хамтран уламжлалт анагаах ухаанд хэрэх өвчний шалтгаан нөхцлийг хэрхэн тайлбарласныг судлан, эмчилгээний арга хэлбэрүүдийг практикт нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.  -Юуны өмнө хэрэх гэж ямар өвчин болох, юунаас шалтгаалан үүсдэг талаар хэлж өгөхгүй юу? -Хэрэх өвчин нь голлон үе мөчинд тохиолддог. Шар ус, гурван гэм, үений барилдуулагч бад...
Өвлийн улиралд тохируулан хэрхэн зөв хооллох вэ?
Манба Дацан эмнэлэг

Өвлийн улиралд тохируулан хэрхэн зөв хооллох вэ?

Монголчууд эрт үеэс хоол хүнсээ улирлын байдалтайгаа зохицуулан хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, эрс тэс уур амьсгалтай өвлийн улиралд энерги их алддаг учраас мах, махан бүтээгдэхүүнээр бэлтгэсэн хоолыг, зуны улиралд хөнгөн чанарын сүү, сүүн бүтээгдэхүүнээр бэлтгэсэн аяганы хийцийг өргөн хэрэглэдэг байжээ. Монголчуудын аяганы хийц гэж нэрлэж ирсэн хоол унданд бага овортой хөнгөн зууш, аарц, ааруул, бяслаг, ээзгий, өрөм, шар тос зэрэг цагаан идээ, боов боорцог, замбаа, хуурсан хурил, чанасан болон утсан мах, жимс жимсгэнэ ордог байна. Уламжлалт анагаах ухааны онолоор өвөл хүний биеийн шар үсны сүв хаагдаж, биеийн хүч тамир мууддаг тул голдуу илчлэг ихтэй айраг цагаа, үхрийн мах хэрэглэвэл сайн. Харин өвлийн адаг, хаврын улирлын эхэнд ходоодны үйл ажиллагаа мууддаг учраас буудай, тараг, шар т...
Альбина Борисовна Ондар:  Би уламжлалт анагаах ухаанд суралцахыг хүсч байна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба дацан хийд

Альбина Борисовна Ондар: Би уламжлалт анагаах ухаанд суралцахыг хүсч байна

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлэгт гадаадын улс орнуудаас олон хүн зорьж ирэн эмчлүүлдэг. Тэр дундаа Европын анагаах ухааны эмч нар ирж эмчлүүлж байсан нь олонтаа. Тухайлбал, 2011 онд Итали улсын иргэн дотрын эмч Лусиа Виансо савны хавдарын улмаас хэд хэдэн удаа хими эмчилгээнд орсоны дараагаар Манба Дацан эмнэлгийг зорьж ирэн, эмчлүүлж байсан юм. Тэрбээр уламжлалт анагаах ухааны талаар ийн хэлсэн байдаг. “Европ анагаах ухаан нь хүний нүдэнд харагдаж, гарт баригдах хэсгийг судалдаг. Тодруулбал, ил хэсгийг судалдаг. Энэ бол шинжлэх ухааны мөн чанар, бодит байдал. Эмчилгээний хоёр л арга бий. Эмээр эсвэл мэс заслаар. Гэтэл хамгийн гол нь болох энэ хоёрын эхэнд тавигдах урьдчилан сэргийлэх буюу сэтгэл заслын эмчилгээг хийдэггүй. Харин уламжлалт анагаах ухааны давуу тал нь дан ганц ...
“Манба Дацан эмнэлгийн эмч нар намайг хөл дээр минь босгосон”
Манба Дацан эмнэлэг, Талархал

“Манба Дацан эмнэлгийн эмч нар намайг хөл дээр минь босгосон”

Архангай аймгийн харъяат өндөр настан Р.Рагчаасүрэн гуай энэ удаагийн “Эмчийн ачийг дурсахуй” буланд хандаж, Манба Дацан эмнэлгийн эмч, ажилчдад талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа. -Таны бие хэзээнээс өвдөж эхэлсэн бэ. Эмч нар ямар онош тавив? -Би өнгөрсөн 2015 оны зургадугаар сарын 2-ноос эхэлж гэнэт халуураад бие өвдөхөөр нь эмнэлэгт үзүүлж, 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Гэсэн ч нэмэр болохгүй, дахин өөр эмнэлэг рүү шилжиж, тэндээ 10 гаруй хоног хэвтээд гарсан. Хоёр эмнэлэг дамжин хэвтэх хугацаандаа бүх төрлийн шинжилгээ, эмчилгээг хийлгэж, онош тодрохгүй, бие ч сайжрахгүй, эцэстээ өвчин намдаах тариа хийлгээд гэртээ гарсан. Гэртээ гарсны дараа л биеийн халуун жаахан намдсан. Түүнээс биш байнга л халуурч, үе мөчөөр маш их өвддөг байсан. Ер нь миний үе мөч өвдд...
Элэг, бөөр, зүрхний зарим өвчний үед хануур заслыг хийнэ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Элэг, бөөр, зүрхний зарим өвчний үед хануур заслыг хийнэ

Монгол анагаах ухааны заслыг хатуу засал, ширүүн засал, зөөлөн засал гэж 3 ангилна. Хатуу засалд огтлох, хагалах, хусах, гаргах гэсэн дөрвөн зүйл байх бол ширүүн засалд хануур, төөнүүр, хатгах заслуудыг хамруулдаг. Харин зөөлөн засалд жин, түрхлэг, дэвтээлэг засал орно. Бид уншигчдынхаа уламжлалт анагаах ухааны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор уламжлалт засал эмчилгээнүүдийн тухай цувралаар хүргэхээр боллоо. Энэ удаад хануур заслын тухай мэдээллийг хүргэе. Хануур гэж юу вэ? Хануурын багажаар цул савын ханах тусгай бэлчир дээр хатгаж өвчний цусыг гадагшлуулах заслыг хануур засал гэнэ. УАУ-д өвчнийг хураангуйлан халуун, хүйтэн өвчин гэж ангилан үздэг бөгөөд хануур заслыг голлон халуун өвчинд хийнэ. Хануур заслыг УАУ-ы эмч асуух, үзэх, хүрэлцэх шинжилгээгээр өвчнийг ялган он...
Ханиад томууг анагаах уламжлалт эм, эмчилгээ
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Ханиад томууг анагаах уламжлалт эм, эмчилгээ

Ханиад нь агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин гэсэн ойлголт байдаг бол уламжлалт анагаах ухаан арай өргөн хүрээнд авч үздэг. Тухайлбал, ханиад нь дотроо хоолойн, уушгины, хамрын, халдварт ханиад гэсэн ангилалтай бөгөөд тус бүрдээ эмнэлзүйн шинж тэмдэг, эмчлэх аргатай тусгай биеэ даасан өвчин юм. Хоолойн ханиадны эхэн үед хоолой, тагнай, хамар халуун оргиж, нус гоожиж, битүүрэн сүүлдээ ихээхэн найтаах шинж тэмдэг илэрнэ. Уушгины ханиадны үед хоолой халуун оргих, загатнах, ханиалгах, толгой цээжин биеэр өвдөх шинж тэмдэг илэрч, сүүлдээ идээ, цустай цэр гарч уушгины архаг өвчин болж хувирдаг. Хамрын ханиадны үед хамар халуун оргин шархирч, нус гоожих шинж тэмдэг илрэх бол халдварт ханиад нь толгой үе мөч, хөлийн эрээн булчин өвдөж, цээжин бие хөндүүрлэн, гуя, бэлхүүсээр нүдүүлсэ...
Герман, Солонгос, Хятадад эмчлэгдэж чадаагүй хүүг Манба Дацан эмнэлгийн эмч нар эдгээжээ
Манба Дацан эмнэлэг

Герман, Солонгос, Хятадад эмчлэгдэж чадаагүй хүүг Манба Дацан эмнэлгийн эмч нар эдгээжээ

Төрөхийн хүндрэлээс болж татаж унадаг, хамрын хөндий, хоолойн өвчнөө Герман, Солонгос, Хятадад очиж эмчлүүлсэн ч үр дүнгүй байсан таван настай хүү Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж эдгэрсэн юм. Түүний эмээтэй хүүгийн  өвчний талаар ярилцлаа. Таны зээ хүү  Манба Дацан эмнэлэгт ямар оноштой ирж үзүүлж байсан бэ? Миний хүү зургаан настай. Хүүгийн маань хоолой гурван сартайгаас эхэлж өвдсөн. Дөрвөн настайдаа Солонгост очиж хоолойн махаа авахуулсан юм. Тэгэхэд учиргүй боочих гээд байдаг нь арай дээрдсэн ч хоолой нь өвдсөн хэвээр байлаа. Хоолой нь өвдөхөөр хүүхэн хэлэндээ тулаад идээлээд ирдэг болохоор антибиотик хийлгэхээс өөр аргагүй байдаг. Өвдөхөөрөө амьсгал нь бачуурч, хоолой хамар нармайгаа татаад их зовно. Жаахан халуурвал бүх бие нь татаж сандаргана. Таван жилийн турш европ эм тариа хэрэглэс...