Б.Алтангэрэл: Нуруундаа хүнд гэмтэл авч, хэвтэрт орсон намайг Д.Нацагдорж багш маань эдгээсэн
Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн анхны үйлчлүүлэгчдийн нэг СБД-ийн иргэн Б.Алтангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 20 гаруй жил уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж, эрүүл зөв амьдрах арга ухаанд суралцаж яваа хүн юм.
-Та анх Манба Дацан эмнэлэгт ирж байсан тухайгаа ярихгүй юу?
-Би 1985 онд цэрэгт байхдаа нуруундаа хүнд гэмтэл авч, хэдэн жилийн дараа улам хүндэрч нуруугаар идээлэн, бүсэлхийнээс доош мэдээгүй болсон. Нүд, хамар хоёроос бусад бүх бие идээ татчихсан, хэвтэрт үхэхээс өөр зүйл бодогдохгүй байлаа. Тухайн үед эмч нар намайг эмчилгээгүй гээд гэрт минь гаргаж байсан юм. Тэгэхэд хамаатны маань хүн “Хүүхдийн хоёр” гэж нэрлэгддэг СБД-ийн нэгдсэн эмнэлэгт Д.Нацагдорж гэж сайн эмч байна, тэр хүнд үзүүл гэсний дагуу хоёр хүнээр түшүүлээд очиж байлаа. Тэр үед 1991 онд Д.Наца...