Tag: Манба дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: 23:00-05:00 цагийн хооронд унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй олон өвчний эх үүсвэрийг тавина
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: 23:00-05:00 цагийн хооронд унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй олон өвчний эх үүсвэрийг тавина

Сүүлийн үед олон хүний хувьд асуудал болоод байгаа нойргүйдлийн талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. Нойргүйдлийг уламжлалт анагаах ухаан хэрхэн эмчилдэг болон нойргүйдэлд өртөхгүй байхын тулд яах ёстой талаар хүргэе. -Нойргүйдэл юунаас шалтгаалдаг талаар эхлээд яръя? -Хийн бэлгэ чанар хямарсанаас шалтгаалж нойргүйдэл үүсдэг. Хийн хөнгөн, ширүүн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэсэн хийн зургаан бэлгэ чанар байх бөгөөд үүнээс хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанар давамгайлж хямардаг. Нойргүйдлийн гол шалтгаан болсон энэ хоёр бэлгэ чанар хямраах гол нөхцөл нь сэтгэл тогтворгүй байх, аливаа зүйлд гуньж, гутрах зэрэг сэтгэлийн тавгүйтэлтэй холбоотой. Сарны хүч ид дэлгэрч байх шөнө оройн цагаар хэтэрхий их сэтгэ...
Оточ Манрамба Их сургууль шиг сургалтын бааз  эмнэлэг, эмийн үйлдвэртэй сургууль Монголд ховор
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их сургууль шиг сургалтын бааз эмнэлэг, эмийн үйлдвэртэй сургууль Монголд ховор

27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Оточ Манрамба Их сургуулийн түүх, амжилт бүтээл, тэдний төгсөгчид уламжлалт анагаах ухааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс ч тус сургууль жил ирэх тусам сургалтын чанар, оюутнуудын сурч боловсрох орчинг сайжруулах тал дээр ахиц дэвшил гаргасаар байна. Анх Оточ Манрамба Их сургууль Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг гэж нэрлэгддэг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн гуравдугаар давхарын нэг жигүүрт хичээллэн, оюутнууд нь бусдад саад болохгүй гэсэндээ энд тэнд буланд очиж номоо уншин хичээлээ давтдаг байсан тухай анхны төгсөгчид нь дурсан ярьдаг. Үүний дараагаар өөрсдийн гэсэн хичээлийн байртай, олон зуун оюутнуудтай болсон Оточ Манрамбынхан өдгөө найман давхар сургуулийн шинэ байрандаа хичээллэж буй. Ер нь тус сургууль о...
Зуны улиралд зөөлөн шимт эмчилгээг хийлгэж өвчнөөс сэргийлэх боломжтой
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Зуны улиралд зөөлөн шимт эмчилгээг хийлгэж өвчнөөс сэргийлэх боломжтой

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр С.Пэрэнлэйлхүндэв Эрүүл мэндийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр өвдсөний дараа анагаахаас илүүтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг нотолсоор байгаа билээ. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг үүсгэдэг 4 том хүчин зүйл байдаг бөгөөд энэ нь улирал, ад, идээ унд /идэж буй хоол хүнс/, явдал мөр /хийж буй ажлын нөхцөл, амьдралын нөхцөл, үйл хөдлөл г.м/ зэрэг юм. Энэхүү өвчин үүсгэх дөрвөн том нөхцлөөс хүн идээ, явдал мөрийн нөхцлийг зөв хэвшүүлэн өвчнөөс урьдчилан сэргийлж болох боловч улирал, адын нөхцлөөс сэргийлж чадахгүй. Өвчин улирлаас шалтгаалан хөдөлж байдаг бөгөөд хийн өвчин зун, шарын өвчин намар, бадганы өвчин хаврын улирал хөдөлж босно. Эдгээр улиралд хурж, хөдөлсөн өвчнийг тухайн улирал бүрд нь эс арилган амирлуу...
Нүд бүрэлзэж, чих шуугих нь хий арвидсаны шинж
Манба Дацан эмнэлэг

Нүд бүрэлзэж, чих шуугих нь хий арвидсаны шинж

Манба Дацан эмнэлгээс зөвлөж байна Хэрэв танд байн байн эвшээх, суниамаар санагдах, жихүүцэх, даарах, сүүж, бэлхүүс, яс үесээр өвдөх, хоосноор огиулах, нүд бүрэлзэх, чих шуугих, сэтгэл тогтохгүй үймрэх, мартамхай болох, ядарч сульдах зэрэг шинжүүд илэрч байвал энэ нь бие махбодод хий арвидсан шинж юм. Ийм шинжүүд илэрч байгаа бол хонины махаар хийсэн гурилтай шөл, сонгино сармистай хонины махтай хар шөл, хуушуур, хийцтэй будаатай цай, буцалсан усанд бурам хутгаж уух зэргээр тослог, бүлээн чанартай хоол, ундыг хэмжээг нь тохируулан хэрэглээрэй. Мөн усанд орж биеийг сайтар угаасны дараа шар тос, сүүлний тосоор тослож болно. Сэтгэлээ тогтуун тайван байлгаж, шөнийн цагаар сайтар унтаж амрах нь зүйтэй. Харин хий арвидсанаас чихээр шуугиж хатгуулж, сонсгол муудах, дүлийрэх, толгой эргэх, тэнцвэ...
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Хорхог бол Хор+Хог биш, Харин…

Хорхогийг Хор+хог болсон хоол гэх яриа сүүлийн үед гарч байна. Хорхог нь үнэхээр хүний биед хор болох хоол мөн үү? Хорхог бол хүний биед хор хог болох хоол биш, харин ч жинхэнэ эмчилгээний хоол. Хамгийн гол нь хорхогийг зөв хэрэглэх хэрэгтэй. Хорхогийг халуун чулуугаар болгосноор хонины махны бүлээн чанарыг сайжруулдаг. Тиймээс хорхогны махыг цадатлаа идэж болохгүй. Гэтэл манайхан хорхогийг гэдсээ дүүртэл идчихээд дээрээс нь архи уучихдаг. Ингэснээр хүний биед шар дэлгэрээд хордлого болчихож байгаа юм. Хорхогийг маш бага хэмжээгээр идэж, халуун чулуугаар нь хийн бэлчирүүдийг төөнөөд, үнэрийг нь үнэртэх юм бол хүний биед маш сайн тэжээл болдог. Хорхог бол хор хог биш ээ, хорхог бол жинхэнэ монголын хий дарах сайн чанарын эмчилгээний хоол юм. Уламжлалт анагаах ухаан сонины Эмчээс асууя? бул...
Элэгний вируст гепатитад уламжлалт эмчилгээ үр дүнтэй
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Элэгний вируст гепатитад уламжлалт эмчилгээ үр дүнтэй

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Д.Отгонбаатар Сүүлийн жилүүдэд өдөр тутмын амьдралын хэвшил, буруу хооллолт, хоол хүнсний зохисгүй хэрэглээ зэргээс шалтгаалан хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл тэр дундаа тариур, цус цусан бүтээгдэхүүнээр дамжсан элэгний өвчлөл Монголчуудад элбэг тохиолдох болсон. 1990-ээд оноос өмнөх үеийн иргэдийн дунд тариураар болон бохир гараар халдварласан элэгний А, В, С вирусын төрлийн халдвар нийтлэг тархсан. Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг нь элэгний өвчлөл тэр дундаа элэгний вируст гепатит түү-нээс шалтгаалсан элэгний цирроз, хавдар орж байгаа юм. Элэгний вирусыг эмчлэлгүй удвал гепатитаас гадна элэгний хатуурал, элэгний хавдар үүс-гэх эрсдэлтэй бөгөөд эрт үед нь оношилж эмчлэх шаардл...
Зуны улиралд хэрхэн хооллох вэ?
Манба Дацан эмнэлэг

Зуны улиралд хэрхэн хооллох вэ?

Зуны улирал эхэлмэгц махан хоолыг багасгаж цагаан идээгээ хэрэглэх хэрэгтэй. Долоо хоногт 2 удаа махан хоол идэхэд тэжээлээ бүрэн авч чадна. Түүнээс биш зуны улиралд долоо хоногийн 7 өдөр махан хоол идэх нь ходоодонд маш муу. Монголчууд улиралтайгаа зохицуулж зундаа тараг, хярам ууж, өрөм ааруулаа иддэг нь ходоодны галын илчтэй зохицоод тэжээлээ авч чадна. Хийгээ хямартал өлсөж болохгүй. Халууны улирал учраас галын илчээ алддаг, ам их цангадаг. Тиймээс амны цангаагаа тайлахдаа цэв хүйтэн усаар тайлж болохгүйг анхаарах хэрэгтэй. Бүлээн зүйлээр цангаагаа тайл. Амны цангаа тайлах хамгийн тохиромжтой унд бол хярам. Зун сүүтэй цай уух нь бас хүнддэнэ. Тиймээс тараг, хярам уух нь тохиромжтой. Зуны улиралд маш их хэмжээний хүйтэн ус, ундаа жүүс уух нь буруу юм. Зөгийн балтай ус ууж болно. Зуны ул...
С.Түмэнгэрэл: Манба Дацан эмнэлгийн байгууллагын соёл их онцлогтой санагдсан
Манба Дацан эмнэлэг

С.Түмэнгэрэл: Манба Дацан эмнэлгийн байгууллагын соёл их онцлогтой санагдсан

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, Өгөөж чихэр боов ХХК-ийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэлтэй ярилцлаа. -Таньтай өглөө бүр сошиал ертөнцөд “Хамгийн сайхан өглөөний мэнд хүргэе” постоор чинь уулздаг. Өнөөдөр харин Манба Дацан эмнэлэгт уулзаж байгаа нь онцлог байна. -Тиймээ, би бүх хүнтэй “Хамгийн сайхныг өглөөний мэнд хүргэе” гэсэн сайхан постоороо мэндчилэхийг хүсдэг. Хэрэв та анзаарсан бол “Хамгийн сайхныг өглөө” гэж бичдэг. Энэ нь өглөө болгон хүнд аливаа сайхныг өгдөг, бид өглөөг эрүүл саруул угтаж байгаа нь сайхан, үүнийг хүн бүр мэдрээсэй гэсэндээ тэгж бичдэг. Өнөөдөр ч мөн тэгж бичиж, өглөөг Манба Дацан эмнэлэгт эхлүүллээ. Би Монголын уламжлалт эмчилгээний талаар урьд нь найз нөхдөөсөө сонсч байсан. Зарим нь сайн гэдэг, зарим нь муу л гэдэг. Угаасаа социолизмын үеэс уламжлалт анагаах ...
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Ч.Ичинхорлоо: Төрсөний дараа гам алдвал яс үесээр янгинаж, хэвлий дүүрч цанхайдаг

Манба Дацан эмнэлгийн их эмч Ч.Ичинхорлоотой эмэгтэйчүүдийн өвчний талаар ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд эмэгтэйчүүдийн өвчинг хэрхэн авч үздэг вэ? -УАУ-д эмэгтэйчүүдийн өвчинг умайн 5, умайн бэтэг 9, умайн хорхойн 2, судлын 16 өвчин гэж нийтдээ 32 ангилах бөгөөд жирэмсэн эмэгтэйн 8 өвчинг авч үзээд нийтдээ 40 төрлийн өвчин бий гэж үздэг. Эдгээрээс судлын өвчинд хамаарагдах цус бүрэлдсэн өвчин, хий бүрэлдсэн өвчин эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа бөгөөд манай Манба Дацан эмнэлэгт эдгээр өвчтэй хүмүүс их хандаж байна. Гэхдээ тэд толгой өвдлөө, зүрх өвдлөө гэж ирдэгээс биш өвчний онош нь цус бүрэлдсэн, хий бүрэлдсэн өвчин гэдгийг мэддэггүй. Тиймээс нэлээд хүндэрсэн шатандаа ирж эмчлүүлэх нь бий. -Эдгээр эмэгтэйчүүдийн өвчин нь ямар шалтгаанаар үүсдэг вэ? -Эмэгтэйчүүдийн өвчин нь...
Бөөлжүүлэг эмчилгээ хийлгэж өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Бөөлжүүлэг эмчилгээ хийлгэж өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой

Аливаа өвчний орших орон, бэлгэ чанарыг нягтлан түүнд аль зохицох ерөндөг эмийг шүтүүлж, өвчний урхагийг биеэс гадагшуулан анагаахыг арилгах үйл гэдэг. Арилгаж үйлдэх таван үйлийн дотроос дээд биеийн өвчнийг арилгах үйлийг бөөлжүүлэг гэх бөгөөд ялангуяа бадган өвчний үед бөөлжүүлэг эмчилгээг хийдэг. Бөөлжүүлэг эмчилгээг хаврын улиралд хийх бөгөөд учир нь өвлийн сүүл сард бадган хурж, хаврын улиралд галын илч доройтож, бадган өвчин босох тул бөөлжүүлэг эмчилгээг хийж, өвчнөөс сэргийлнэ. Энэхүү эмчилгээг тамир барагдсан, хийн өвчин, хорхой, шамбрам, цанх өвчинтэй, хэтэрхий өндөр настан болон 8-с доош насны хүүхдэд хийж болохгүй. Харин идээ эс шингэсэн, ходоодны бадган салс арвидсан, аюулхай, идээний бэтэг, хүйтэн цанх, ходоодны өвчнүүд, бадган шартай хий холилдсон толгойн өвчин, хоолны дурши...