Tag: Манба дацан эмнэлэг

Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болно
Манба эмийн үйлдвэр

Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болно

Эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд хүйтнээс шалтгаалах өвчлөл үүсэх магадлал өндөр. Ялангуяа өвлийн улиралд уушги, бөөр-ний өвчлөл давамгайлан илэрдэг. Энэ нь уушги бөөр нь хүйтний буюу бадганы орон болохтой холбоотой ба гадна орчны хүйтэн уур амьсгалын нөлөөллөөр тэдгээр эрхтэнд орших хүйтэн гэм болох бадган хий босч хямран өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ. Өвлийн улиралд хүйтнээс гадна утаа ихссэнтэй холбоотой уушгины өвчлөл тэр дундаа астма, бронхит, хий болон цэртэй ханиалгууд, хүндэрсэн хэлбэрийн ханиад уушгины хатгалгаа зэрэг өвчлөлийн тохиолдлууд ихэсдэг, тэдгээр нь хүндэрч уушгины хатгалгаа болох тохиолдол цөөнгүй байна. Тиймээс ард иргэд эдгээр ханиалгуудыг цаг тухайд нь эмчилж байх нь зүйтэй. Уламжлалт анагаах ухаанд уушгины өвчнийг үндсэн 8 ангиллаар авч үздэгээс өвлийн улир...
Г.Одонцэцэг: 23:00-05:00 цагийн хооронд унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй олон өвчний эх үүсвэрийг тавина
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: 23:00-05:00 цагийн хооронд унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй олон өвчний эх үүсвэрийг тавина

Сүүлийн үед олон хүний хувьд асуудал болоод байгаа нойргүйдлийн талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. Нойргүйдлийг уламжлалт анагаах ухаан хэрхэн эмчилдэг болон нойргүйдэлд өртөхгүй байхын тулд яах ёстой талаар хүргэе. -Нойргүйдэл юунаас шалтгаалдаг талаар эхлээд яръя? -Хийн бэлгэ чанар хямарсанаас шалтгаалж нойргүйдэл үүсдэг. Хийн хөнгөн, ширүүн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэсэн хийн зургаан бэлгэ чанар байх бөгөөд үүнээс хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанар давамгайлж хямардаг. Нойргүйдлийн гол шалтгаан болсон энэ хоёр бэлгэ чанар хямраах гол нөхцөл нь сэтгэл тогтворгүй байх, аливаа зүйлд гуньж, гутрах зэрэг сэтгэлийн тавгүйтэлтэй холбоотой. Сарны хүч ид дэлгэрч байх шөнө оройн цагаар хэтэрхий их сэтгэ...
А.Баасансүрэн: Манба Дацан шиг сайн эмнэлэгт эрүүл мэндээ даатгах хэрэгтэй
Манба Дацан эмнэлэг

А.Баасансүрэн: Манба Дацан шиг сайн эмнэлэгт эрүүл мэндээ даатгах хэрэгтэй

Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж, уламжлалт анагаах ухааны ач тусыг хүртсэн олон хүн бий. Тэдний нэг БГД-ийн 18-р хорооны иргэн А.Баасансүрэнтэй ярилцлаа. -Манба Дацан эмнэлэгт ямар оноштойгоор эмчлүүлсэн бэ. Яагаад Манба Дацан эмнэлгийг сонгох болов? -Би энэ эмнэлгийг интернэтээр судалж, мэдэж ирсэн. Уламжлалт эмчилгээ дагнан хийдэг маш сайн эмнэлэг гэсэн мэдээлэл уншаад ирж эмчлүүлсэн. 3 долоо хоногийн өмнө далны доогуур хатгаж, чилж өвдөхөөр нь цөс өвдсөн юм болов уу даа гэтэл нуруун дээр жижигхэн бэлцгэр юм гарчихсан. Дараа нь дахиад суганд гарсан. Өрхийн эмчдээ үзүүлтэл хавдарын эмнэлэгт очиж үзүүл гэлээ. Би багадаа хөхөө хагалуулж байсан болохоор хавдар юм болов уу гэж их айсан л даа. Харин эгч маань үзчихээд могойн яр байна гэж хэлсэн. Тэгээд л могойн яр өвчний тухай судалж үзэхэд лус...
Р.Байгал: Уламжлалт анагаах ухаан хүний биеийг цогцоор нь эмчилдэг
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Р.Байгал: Уламжлалт анагаах ухаан хүний биеийг цогцоор нь эмчилдэг

Монголд иогийн ухааныг анх дэлгэрүүлж, хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн иогийн их эмч, Монголын иогчдын холбооны Хүндэт ерөнхийлөгч, “Дагинас” иогийн төвийн багш Р.Байгалтай ярилцлаа. -Монголд анх удаа иог дэлгэрүүлсэн хүмүүсийн нэг бол та. Таныг “Иогийн Байгал” гэдгээр чинь хүмүүс андахгүй. Анх иогийн эмч болсон тухайгаа сонирхуулахгүй юу? -Би 1969 онд АУДС-ийн эмчилгээний ангийг төгсөөд Улсын клинкийн нэгдсэн I, II эмнэлэгт дотор, Эндокринологийн их эмчээр ажиллаж байлаа. Тэр үед 1984 онд Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас Монгол эмч нарыг Энэтхэгийн уламжлалт иогийн эмчилгээний арга барилд сургах анхны санал ирэхэд нь би явж суралцсан юм. Би өмнө нь иогоор хичээллэдэг байсан болохоор үргэлжлүүлэн сурахыг хүссэн. Тэгээд Энэтхэг улсын шинэ Дэли хотод Вишьваяатан Иогашрам институтэд гу...
Н.Баярмаа: Ужгирсан хэрэх өвчтэй намайг Манба Дацан эмнэлгийнхэн хөл дээр минь босгосон
Манба Дацан эмнэлэг

Н.Баярмаа: Ужгирсан хэрэх өвчтэй намайг Манба Дацан эмнэлгийнхэн хөл дээр минь босгосон

БЗД-ийн иргэн Н.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр махны хэрэх гэсэн оноштойгоор Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. -Та хэрэх өвчний улмаас Манба Дацан эмнэлэгт хандсан гэсэн. Анх ямар зовиур илэрсэн бэ? -Анх хөлөн дээр шумуул хазчихсан юм шиг жижиг юм гарчихсан. Шумуул хазлаа гэж бодоод тоогоогүй, нойрондоо маажсан байх л даа. Угаасаа шумуул хазсан үед их загатнадаг, тэгж байгаад л зүгээр болчихно гээд тоодоггүй шүү дээ. Гэтэл яах ийхийн зуургүй өнөөх чинь томроод, хоёр гурав хоногт л үрэвсэж эхэлсэн. Дүүргийн эмнэлэгт үзүүлсэн чинь харшил байна гэсэн. Эм уугаад нэмэр болоогүй. Дахиад Цэргийн төв эмнэлэгт хандахад, харшлын гаралтай хурц үрэвсэл гэж оношлоод маш их антибиотик хийсэн ч нэмэр болоогүй. Цэргийн төв эмнэлгийн эмч “Таны энэ өвчин европ анагаахаар эмчлүүлэх өвчин биш байна аа, ...
Г.Одонцэцэг: Эрт цэвэрших нь эмгэг үйл явц
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Эрт цэвэрших нь эмгэг үйл явц

  Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй цэвэршилт, эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар ярилцлаа. -Цэвэршилт хүн бүхэнд тулгардаг жам ёсны зүйл гэдгийг мэддэг ч энэ нь яагаад, яаж явагддаг, ямар учиртай физиологийн үйл ажиллагаа болохыг төдийлөн мэддэггүй шүү дээ. Тиймээс цэвэршилт гэж юу болох талаар яриагаа эхлэе? -Цэвэршилт гэдэг нь тунгалаг, цөвийн боловсролтын үйл ажиллагаатай уялдаж эмэгтэй хүний бие махбодод явагддаг бодисын солилцооны үйл явц. Хүний биеийн долоон тамир буюу тунгалаг болох идээний тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал нь хүний бие эхийн хэвлийд тогтохоос эхлээд үүсч, боловсорч төлжсөөр дунджаар 12 нас хүрэхэд эцсийн тунгалаг болох дусал нь боловсорч гүйцсэнээр сарын тэмдэг гадагшилж эхэлдэг. Ийнхүү долоон тунгалаг нь бүрэн гүйцэд боловсорч ба...
Манба Дацан эмнэлэг чихрийн шижинг  үр дүнтэй эмчилж байна
Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэг чихрийн шижинг үр дүнтэй эмчилж байна

Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүний тоо одоогийн байдлаар 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт бий. Гэхдээ албан бус судалгаагаар манай улсад 60-80 мянган хүн чихрийн шижин өвчтэй гэж үзэж байгаа. Жил бүр долоон сая хүн чихрийн шижинтэй хэмээн шинээр оношлогдож, энэхүү өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна. Энэ байдлаар цааш үргэлжилвэл 2025 он гэхэд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрэх тооцоо бий. Чихрийн шижин өвчин нь нойтон чийгтэй газар удаан хугацаагаар ажиллах, олон цагаар сууж ажиллах, хөдөлгөөний дутагдал, шингэхэд бэрх хүнд сэрүүн чанарын хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэснээр бадган, өөх аривдаж илүүдэл өөх тос хуримтлагдсанаар гадна өөхлөлт болон дотор эрхтэн, судасны хананд өөх тос хуримтлагдан, цус өтгөрч, цөс, нойр булчирхайн үйл...
Манба Дацан эмнэлэг

Яс ургалтыг зогсоох, шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн Facebook хуудсанд хандан асууж, хариултаа аваарай. -Яс ургалтыг зогсоох уламжлалт эмчилгээ бий юу? -Яс нь шороо махбодын хувь ихтэй, хий голлон гүйдэг эрхтэн. Хийн бүх өвчлөлийн үед яс хямрах магадлалтай байдаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, зүрхний хий, бөөр, давсагны хүйтэн хий зэрэг өвчний үед ясны эмгэг өвчлөл үүсэх нь элбэг байдаг. Мөн халдварт ханиад томуу болон бусад халдварт өвчний эдгэрэлтийн үед халуун нь хийтэй хавсардаг учраас халууны сүүл ясанд шунаж ясны өвчнийг үүсгэх нь элбэг байдаг. Сүүлийн үед эмэгтэйчүүд яс, үе мөчний өвчнөөр өвчлөх нь элбэг...
С.Хүрэлбаатар: Манба Дацан эмнэлгийн эмчилгээний үр дүн ямар ч эмнэлэгтэй харьцуулашгүй сайн
Манба Дацан эмнэлэг

С.Хүрэлбаатар: Манба Дацан эмнэлгийн эмчилгээний үр дүн ямар ч эмнэлэгтэй харьцуулашгүй сайн

Манба Дацан эмнэлгийн анхны үйлчлүүлэгчдийн нэг, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар гуайтай ярилцлаа. -Та Манба Дацан эмнэлгийн анхны үйлчлүүлэгчдийн нэг. 20 гаруй жил Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлжээ. Та уламжлалт анагаах ухааны ач тусыг хэрхэн хүртэж байв? -Манай гэр бүлийнхэн Д.Нацагдорж багшийн чадвар, тэр хүний байгуулсан эмнэлэг, дацаны ач буяныг олон жил эдэлж, Хамба багшийг гурван үеэрээ шүтэж, багш шавийн барилдлагатай яваа хүмүүс. Миний хувьд сүүлийн арваад жилд жил болгон хэвтэж эмчлүүлж байна. Нэг хэвтээд эмчлүүлчихвэл жилээ сайхан даадаг. Энэ удаад би нэлээд хавантай, өндөр даралттай, сахар ихтэй орж ирсэн. 10 хоног хэвтэж эмчлүүлээд эмчилгээний үр дүн гараад тэнцвэрт байдалдаа ороод сайхан боллоо. -Манба Дацан эмнэлгээр олон жил үйлчлүүлсэн хүмүүс уламжлалт ан...
Хамба лам Д.Нацагдорж: Лусыг ашдын авралд биширч, шүтэж болохгүй
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Хамба лам Д.Нацагдорж: Лусыг ашдын авралд биширч, шүтэж болохгүй

Уламжлалт анагаах ухаанд лусын гаралтай бүлэг өвчин байх бөгөөд энэ нь ямар нөхцлөөр үүсдэг, хэрхэн засч илааршуулах талаар Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх, Хүний гавъяат эмч, Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа. -Монголчууд лус савдаг гэж ярьдаг боловч энэ талаар тодорхой ойлголттой хүн ховор байх шиг. Тиймээс лус гэж ямар төрөл болох талаар эхлээд ярихгүй юу? -Монголчууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн лус савдгийн талаар ойлголттой байдаг юм билээ. Олон улсад явж, олон хүнтэй уулзаж байхад тэдний өөрсдийнх нь түүх, соёл уламжлалд нь лусын тухай ойлголт их байдаг. Монголчуудын хувьд лус савдгийн тухай ерөнхий ойлголт байдаг боловч энэ талаар тодорхой мэдэхгүй байх шиг байна. Лус нь найман аймгийн бүрэлдэхүүнд багтдаг. Лус нь адгуусны тө...