Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд цөс, бөөрний чулуу хайлж, зүрхний хүнд өвчнөөс ангижирсан
МУ-ын Хүний гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржоор хоёр жил орчим эмчлүүлэн цөс, бөөрний чулуу нь хайлж, түрүү булчирхайн шохойжилт эдгэрч, зүрх хаагдах аюулт өвчнөөс аврагдсан Д.Лувсанцэрэн гуайн яриаг хүргэж байна. Хувь хүний хариуцлага өндөртэй нэгэн болохыг эмчилгээний үр дүн нь баталж байсан юм. “Эмчид бүхнээ даатгаад байж болохгүй. Эдгэрэхийн тулд идэвхи санаачлагатай байж, өөртэйгөө ажиллах ёстой” гэсэн зарчимч хандлага илааршихад нь ихээхэн нөлөөлжээ.
Зүрхний хүнд өвчнөөс аврагдлаа
Миний бие Д.Нацагдорж хамба ламаар эмчлүүлж илааршаад баярлаж талархан сууна. Олон мянган жилийн турш нотлогдож шалгарсан уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэн эдгэрсэн хүмүүсийн нэг нь би билээ. Заавал мэс засал хийлгэх шаардлагагүйгээр өвчнийг эмчлэн эдгээж болдог юм байна. Би 2013 оны 7-р сард гэнэт х...