Tag: Манба дацан эмнэлэг

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баярлалаа
Талархал

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баярлалаа

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олондоо талархлаа илэрхийлж, богино хугацаанд биений өвчин зовиурыг арилган эрч хүч бэлэглэсэнд баярлалаа. Эмчлэгч эмч Н.Доржсүрэндээ: Эмч хүний сайхан сэтгэл Эмчлэе гэсэн энэрэнгүй сэтгэлээр Сайхан эмчилж өгсөн Доржсүрэн эмчдээ баярлалаа. Амьдралд нь аз жаргал, сайхан бүхнийг бэлэглэе Рентген, техникч Одсүрэн эгчдээ Соёлтой сайхан сэтгэл харьцаагаараа үүдээр орж ирсэн ард түмнийг угтан хүлээж авч хурдан шуурхай үйлчилж байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Одсүрэн эгчид амьдралд нь энэ хорвоогийн сайн сайхныг хүсье. Хөвсгөл аймгийн үйлчлүүлэгчээс...  ...
Ч.Одончимэг: Зүрхний хий өвчин хүндэрвэл сэтгэцэд нөлөөлдөг
Манба Дацан эмнэлэг

Ч.Одончимэг: Зүрхний хий өвчин хүндэрвэл сэтгэцэд нөлөөлдөг

Зүрхний хий өвчний талааар Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, Уламжлалт анагаах ухааны их эмч Ч.Одончимэгтэй ярилцлаа. -Зүрхний хий өвчин нь ямар шалтгаан, нөхцлөөр үүсдэг вэ? -Өвчний шалтгаан, нөхцөл гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Шалтгаан нь хүний биед байдаг, нэг ёсондоо хамт төрдөг сэтгэлтэй холбоотой. Тэгэхээр зүрхний өвчний шалтгаан нь хүний өөрийн 84000 муу сэтгэлээс, тэр дундаа хүсэл тачаалын сэтгэлээс үүснэ гэсэн байдаг. Хүсэл тачаал гэхээр шууд утгаар бас ойлгож болохгүй. Хүсэл тачаалын сэтгэл дотроо олон янз байна. Хий, шар, бадган тэргүүтэй өвчнийг үүсгэх өвчний холын шалтгаан гэж бий. Үүнд хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаг байдаг. Хүсэл тачаалын сэтгэл нь хийн өвчний эх үүсвэр гэж үздэг. Түүнээс хийн өвчин үүсдэг. Харин өвчин үүсгэх нөхц...
Г.Одонцэцэг: Ханиадыг богино хугацаанд урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Ханиадыг богино хугацаанд урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой

Ханиад томуу, амьсгалын замын өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар үр дүнтэй эмчилж байгаа талаар болон урьдчилан сэргийлэх, хэрхэн дархлаагаа сайжруулах талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Сүүлийн үед тохиолдоод байгаа маш өндөр халуурдаг, уушгины хатгаа үүсгэдэг ханиадыг H1N1 вирусаар үүсгэгдсэн гэж байна. Ямар ч хүчтэй антибиотикт дарагдахгүй байгаа ханиадыг уламжлалтаар маш үр дүнтэй эмчилж байгаа. Ер нь ханиад яаж ч зүсээ хувиргасан уламжлалт эм, эмчилгээгээр маш хурдан хугацаанд үр дүнтэй эмчилж байгаа эмчилгээний зарчим нь юу вэ? -Ханиад бол халуун төрлийн өвчин. Халуун өвчин дөрвөн язгуур хэлбэртэй байдаг. Ханиад гэхэд халдварт болон шарын халуунаар хямарсан ханиад гэж байна. Халдварт ханиад байна уу, хямарсан ханиад байна уу ...
Ж.Дондилдулам: Эмчлүүлэгсдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлд нь талархаж сууна
Манба Дацан эмнэлэг

Ж.Дондилдулам: Эмчлүүлэгсдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлд нь талархаж сууна

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, өндөр настан Ж.Дондилдуламтай ярилцлаа. Тэрбээр Дорнод аймгаас Манба Дацан эмнэлгийг зорьж ирсэн юм. -Та орон нутгаас Манба Дацан эмнэлгийг зорьж иржээ. Энэ эмнэлгээр өмнө нь үйлчлүүлж байсан уу? -Эмээ нь Дорнод аймгаас ирж эмчлүүлж байна. Зурагт, сонин хэвлэл, хүмүүсийн амнаас Манба Дацан эмнэлгийн Зөвлөх оточ, Хамба лам Д.Нацагдоржийн тухай, энэ эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний талаар олон зүйлийг сонсож байсан. Тэгээд охиндоо энэ эмнэлгийн тухай хэлээд, Д.Нацагдорж хамбад л очиж үзүүлэх юмсан гэсээр ирж үзүүлсэн. Эхэндээ жирийн бидэн шиг хүмүүсийг хүлээж авдаг юм болов уу гэж бодож билээ. Тэгэхэд охин маань Манба Дацан эмнэлэгт орон нутгийн хүмүүс их үзүүлдэг, гадаад дотоодоос ч хүмүүс ирж үзүүлдэг юм байна лээ, таныг үзэлгүй яахав ээ гэсэн юм. /Инэ...
Ц.Тэмүүлэн: Дур мэдэж эмчилгээ хийх нь давсагны үрэвслийг архагшуулах эрсдэлтэй
Манба Дацан эмнэлэг

Ц.Тэмүүлэн: Дур мэдэж эмчилгээ хийх нь давсагны үрэвслийг архагшуулах эрсдэлтэй

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Тэмүүлэнг урьж, цистит буюу давсагны үрэвслийн талаар ярилцлаа. -Цистит нь ямар шалтгаан нөхцлөөр үүсдэг өвчин бэ, энэ талаар эхэлж яръя? -Цистит буюу давсагны үрэвслийг уламжлалт анагаах ухаанд шээс чавдагших, шээс хаагдах өвчин нь шээсний сүвний гэмтэл, хий хуйлрах, цусаар хаагдах, үс ороолдох, давсагны чулуугаар хаагдах, өтгөнөөр хаагдах, дуслаар хаагдах, шээсний сүв хавдах зэрэг олон шалтгаан нөхцлөөр үүснэ гэж үздэг. Тиймээс үүнтэй уялдаад эмчилгээ нь ч өөр байдаг. Мөн хий, шар, бадган, хурмалын аль гэмээр үүссэн байна гэдгийг тогтоох хэрэгтэй байдаг. Хийн гэмээр үүссэн бол хөнгөн, ширүүн идээ, явдал мөрийн нөхцлөөр үүсдэг. Ингэснээр шээс гарахгүй, бэлгэ эрхтэнээр хатгаж өвдөнө....
Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу
Манба Дацан эмнэлэг

Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу

Бидний идэж буй хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байх бөгөөд түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдэг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм найруулах арга, хоол хүнсний эрдэм, чадлыг амт түүний махбодын онолоор судлаж үздэг. Амт нь хүний хий, шар, бадганы 20 бэлгэ чанарт нөлөөлж байдаг. Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг. Тухайлбал, амтлаг амт нь хүний сэтгэлзүйд тааламжтай, дахин амтлах хүсэл төрүүлж байдаг бол гашуун амт...
Манба Дацан эмнэлэг нойргүйдэлтэй хүмүүст цогц эмчилгээ хийдэг
Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэг нойргүйдэлтэй хүмүүст цогц эмчилгээ хийдэг

Сэтгэл санаа тогтворгүй байх, аливаа зүйлд гуньж, гутрах зэрэг сэтгэлийн тавгүйтлээс шалтгаалж хийн бэлгэ чанарууд хямрах бөгөөд эдгээр нь нойргүйдлийн гол шалтгаан юм. Хийн хөнгөн, ширүүн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэсэн зургаан бэлгэ чанар байх бөгөөд үүнээс хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанар давамгайлж хямардаг. Мөн сарны хүч ид дэлгэрч байх шөнө оройн цагаар хэтэрхий их сэтгэл хөдлөлд автах, найрлах, зугаацаж цэнгэх, эсвэл зурагт үзэх, компьютер дээр ажиллах зэрэг хийн үйлдлүүдийг хийж дадуулсанаар нойргүйдэлд өртдөг. Хүний бие махбод нь байгаль, од, нар, сартайгаа зохицсон биохэмнэлтэй байдаг учраас сарны хүч ид дэлгэрсэн буюу оройн 23:00-05:00 цагийн хооронд унтаж байх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 21:00 цагт унтуулсан байвал зохино. Энэ цагуудад унтаж дадахгүй бол нойргүйдэ...
Амь баригч хийг удаан хугацаагаар барьж чадвал урт наслана
Манба дацан хийд

Амь баригч хийг удаан хугацаагаар барьж чадвал урт наслана

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... Биеийн орших Ёс Бие нь нарийн, бүдүүн, машид нарийн гэж гурав байна. Бүдүүн бие нь мах, арьс, яс гурваас бүтнэ. Нарийн бие нь судас, судасны дотуур гүйх хий, цус, дуслаас бүтдэг. Машид нарийн бие нь хий болон сэтгэл мөн чанар нэг болсон нарийн хий мөн. Зүүдэн дэх бие нь морь, нисэх онгоц алинд ч суулгүйгээр өөрийн санаанд дурьдсандаа хүрч чадаж байгаа тэрхүү маш нарийн хий сэтгэлийн шамдалд шүтэж гардаг. Үүнийг сэтгэлийн мөн чанарын бие хэмээдэг. Сэтгэлд ч ялгамж байдаг бүдүүн сэтгэл, нарийн сэтгэл, маш нарийн сэтгэл гэж гурав байна. Бүдүүн сэтгэл гэдэг нь таван эрхтэний тийн мэдэл мөн. Нарийн сэтгэл гэдэг нь гэрэлт гучин гурав, бадрагч дөч, чухал ологч долоо, нийт наян асар атгагч сэтгэл болно. Эдгээр б...
Ш.Сүрэнжав: Дорнын анагаах ухаан Өрнийг даван салхилах цаг иржээ
Манба Дацан эмнэлэг

Ш.Сүрэнжав: Дорнын анагаах ухаан Өрнийг даван салхилах цаг иржээ

Сэтгүүлч, судлаач СГЗ Ц.Сүрэнжавтай ярилцлаа. -Их хэлмэгдүүлэлтийн үед уламжлалт анагаах ухааны эмч, эрдэмтэн лам, хуврагуудыг хэлмэгдүүлж, Манба Дацангуудыг устгаж, хааж байсан. Тиймээс ч нэгэн үе хүмүүс уламжлалт анагаах ухааныг “Сэрэлт” кино шигээр ойлгож, уламжлалт анагаах ухааны талаар өрөөсгөл ойлголттой болсон. Энэ ойлголт одоо ч хэвээр байна уу гэж хардаг. Судлаач хүний хувьд энэ талаар та юу хэлэх вэ? -Лам хуврагаа хэлмэгдүүлсэн, хөнөөсөн, сүм дуган, ном судраа шатаасан явдал чинь манай Монгол хүний санаа биш байсан юм. Энэ бол харийн санаа байсан. Монголчуудын уламжлалыг устгах гэсэн тэр цагийн араншин, харь орны бодлого байсан юм. Тухайн цаг төрийн араншингаас болж ардын хувьсгалын дараа их хэлмэгдүүлэлтийн үеэр 700-гаад сүм дуганаа шатаалгаж, машин машинаар нь эрдэмтэн лам ху...
А.Эрдэнэбат: Нийгмийн бухимдал, стресс бамбай булчирхайн өвчлөл ихсэх нэг шалтгаан болж байна
Манба Дацан эмнэлэг

А.Эрдэнэбат: Нийгмийн бухимдал, стресс бамбай булчирхайн өвчлөл ихсэх нэг шалтгаан болж байна

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч А.Эрдэнэбаттай ярилцлаа. А.Эрдэнэбат нь бамбай булчирхайг эхогоор оношлох чиглэлээр олон жил судалгаа, шинжилгээ, үзлэг хийсэн эмч юм. -Таныг бамбай булчирхайн эхо оношилгооны чиглэлээр мэргэшсэн эмч гэдэг. Энэ чиглэлээр хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? -Би 1984 онд Анагаах Ухааны Дээд сургуулийг төгсөөд цэргийн газар ажилласан. Дараа нь СБД-ийн Нэгдсэн эмнэлэг буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт рентгений эмчээр ажиллаж байгаад эхоны олгох курс дүүргэж тус төвийн анхны эхоны эмчээр ажилласан. Тухайн үед Эх нялхасын Эрдэм шинжилгээний төвд хэрэглэж байсан хоёр хэмжигдэхүүнтэй дүрс гаргах, дүрс буулгах, хувилах принтер нь зенит зургийн аппараттай эхог манай эмнэлэгт бэлэглэж, тэр аппаратаар...