ДЭМБ-ын төлөөлөгчид Манба Дацан төвийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын УАУ-ы салбарын хөгжилд өндөр үнэлгээ өглөө
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ Баруун бүсийн Номхон далайн эргийн Уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөх Юу Ли Пак болон Солонгосын Эм хүнсний яамны Эмийн лаборатори хариуцсан дэд дарга тэргүүтэй ДЭМБ-ын зөвлөхүүд Манба Дацан МУЭСТөвд анх удаа зочилж, төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчид Манба Дацан төвийн салбар байгууллагууд болох Оточ Манрамба Их сургууль, Манба Дацан эмнэлэг, Манба Дацан эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын уламжлалт анагаах ухааны өнөөгийн нөхцөл байдал, эмийн ургамлын аюулгүй байдлын лаборатори, эмийн сан, эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүйн баталгаажилт, хууль эрхзүйн орчны талаар судлан, харилцан санал солилцлоо.
ДЭМБ-ын Баруун бүсийн Номхон далайн эргийн Уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөх Юу Ли П...