Tag: Манба Дацан

Камен Петров Милков: Монголын уламжлалт анагаах ухааныг Европ руу гаргах хаалгыг “Медика” групп, Манба Дацан төв хамтран нээнэ
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Камен Петров Милков: Монголын уламжлалт анагаах ухааныг Европ руу гаргах хаалгыг “Медика” групп, Манба Дацан төв хамтран нээнэ

Бүгд найрамдах Болгар улсын Русэ хотын “Angel Kanchev” Их сургуулийн доктор, профессор, Оточ Манрамба Их Сургуулийн “Хүндэт доктор”, Бүгд найрамдах Болгар улс дахь Монгол Улсын өргөмжит консул Камен Петров Милковтой ярилцлаа. Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургууль нь Болгарын “Angel Kanchev” Их сургууль, “Медика” групптэй хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтэн солилцох, туршлага судлах хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм. Болгарын “Медика” групп, Манба Дацан МУЭСТ-ийн хамтын ажиллагааны талаар түүнтэй ярилцлаа. -Болгар-Монголын найрамдалт харилцаа олон жилийн өмнөөс эхэлсэн. Энэхүү найрамдалт харилцааг улам бүр хөгжүүлж, эрүүл мэндийн салбарт Болгарын “Медика” групп, Монголын Манба Дацан МУЭСТ хамтран ажиллахаар болсон. Та энэхүү хоёр байгууллагын хамтын аж...
МУГЖ Ш.Алтанцэцэг: Хувь хүн эрүүл байна гэдэг амьдралынхаа өмнө хүлээж байгаа хамгийн том хариуцлага
Манба Дацан эмнэлэг

МУГЖ Ш.Алтанцэцэг: Хувь хүн эрүүл байна гэдэг амьдралынхаа өмнө хүлээж байгаа хамгийн том хариуцлага

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа МУГЖ Ш.Алтанцэцэгийг урьж ярилцлаа. -Уран бүтээлч хүнээс хамгийн түрүүнд шинэ уран бүтээлийнх нь талаар асуудаг байх. Гэхдээ би таниас Бурхан багшийн сургаал бүхий СД-ний тань талаар юун түрүүнд асуумаар санагдлаа. Магадгүй таныг ийм ажил хийснийг мэдэхгүй хүмүүс байгаа байх? -Хүмүүс намайг нэг хэсэг тайзаа орхисон гэж ойлгодог байсан. Тэгэхэд би хөдөө сумдуудаар тоглолт хийж явсан юм. Би хамгийн жижигхэн суманд ч голохгүй тоглодог байсан. Яагаад гэвэл уран бүтээлчид аймгийн төвүүдээр тоглоод явчихдаг, сум нь үлдчихээд байдаг байсан. Тиймээс би Монгол орны 300-аад сумаар хоёр удаа аялан тоглолт хийсэн. Очсон сум бүрт хүүхдүүдэд зориулсан нэг хөтөлбөр, орой нь насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн хошин тоглолт үзүүлдэг байсан. Хошин шоу тоглолтын да...
Богд Зонхавын тосон урлалыг Манба Дацан хийдэд залж, аравнайллаа
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба дацан хийд

Богд Зонхавын тосон урлалыг Манба Дацан хийдэд залж, аравнайллаа

Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг өнөөдөр Манба Дацан хийдэд нээж, Богд Зонхава болон түүний шавь нарын тосон урлалыг залж, аравнайлах ёслол боллоо. Тус үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Манба Дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн захирал, хатагтай Ли Вэй, Түвдийн Гүмбүм хийдийн лам нар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Күдэр Кендинович, Түвдийн Анагаах ухааны сургуулийн ерөнхийлөгч, доктор, п...