Лхоготой гүнрэг хуруулах аваас нас нөгчигсдийг сайн заяанд хөтлөнө
Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Манба Дацан хийд нь Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа гол шүтээн нь эрүүл мэндийн Оточ Манла бурхан юм. Бид Манба Дацан хийдийн хурал номын талаар цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дугаартаа билгийн тооллын 23-ны их хурал болох Лхоготой гүнрэг хурлын талаар товч танилцуулъя.
“Гүнрэг” гэдэг нь “Ялж төгс нөгчсөн муу заяаг судлагч бүхнийг ухаарагч Машид гэрэлтүүлэн зохиогчийн зан үйл” хэмээх нэрийг товчилсон үг юм. Энэхүү ном нь их хөлгөний Тарнийн аймгийн ай савд багтдаг. Бурхан багшийн амьтанд туслах олон гайхамшигт арга замыг боловсруулсны нэг нь энэ юм. Бурханы шашны сургаалыг ойлгож ухаарч төгс эзэмшихийн тулд бодгаль өөрөө н...