Хамба лам Д.Нацагдорж: Лус олон төрлийн өвчин үүсгэх нөхцлийг буй болгодог
Уламжлалт анагаах ухаанд лусын гаралтай бүлэг өвчин байх бөгөөд энэ нь ямар нөхцлөөр үүсдэг, хэрхэн засч илааршуулах талаар Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх, Хүний гавъяат эмч, Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.
-Монголчууд лус савдаг гэж ярьдаг боловч энэ талаар тодорхой ойлголттой хүн ховор байх шиг. Тиймээс лус гэж ямар төрөл болох талаар эхлээд ярихгүй юу?
-Монголчууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн лус савдгийн талаар ойлголттой байдаг юм билээ. Олон улсад явж, олон хүнтэй уулзаж байхад тэдний өөрсдийнх нь түүх, соёл уламжлалд нь лусын тухай ойлголт их байдаг. Монголчуудын хувьд лус савдгийн тухай ерөнхий ойлголт байдаг боловч энэ талаар тодорхой мэдэхгүй байх шиг байна. Лус нь найман аймгийн бүрэлдэхүүнд багтдаг. Лус нь адгуусны төр...