Tag: их эмч Л.Чимэдцогзол

Галын илч буурснаар олон өвчин үүснэ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Галын илч буурснаар олон өвчин үүснэ

Урт наслах, эрүүл байх нь хүний ходоодны шингээх чадвар буюу галын илчтэй холбоотой гэж үздэг. Идээ унд эхлээд ялзлагч бадганаар ялзлагдаж, шингээгч шараар шингээгдэн, гал тэгшитгэгч хийгээр тунгалаг цөвд ялгардаг бөгөөд ингэснээр дотор таван махбод төлжинө хэмээн галын илчийн талаар уламжлалт анагаах ухааны ном зохиолуудад бичсэн байдаг. Хүний идсэн идээ унд бүр таван махбодын мөн чанартай. Тиймээс шороо тэргүүтэй таван махбод төгөлдөр идээгээр биеийн таван махбод тэжээгддэг юм. Өвчин /хий, шар, бадган/, долоон тамир / идээний тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал/ гурван хир /өтгөн, шингэн, хөлс/ арвидаж, барагдаж, хямарснаар өвчин үүсэх эсэх нь галын илчтэй холбоотой байдаг. Тиймээс галын илч чухал юм. Галын илч буюу ходоодны шингээх чадвар сайн байвал өвчин эмгэггүй, амьдралын идэв...