Tag: идээ унд явдал мөр

Хоолны шингээлт муудах нь олон төрлийн өвчний эх суурийг тавина
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Хоолны шингээлт муудах нь олон төрлийн өвчний эх суурийг тавина

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2016 оны Эрүүл мэндийн статистик мэдээллээр хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнүүд орж байгаа бөгөөд 10 мянган хүн ам тутамд 1231.4 тохиолдож байна. Энэхүү тоон үзүүлэлт нь чанаргүй импортын хоол ундаа хэрэглэх, хоол хүнсний буруу хэрэглээтэй холбоотой байна. Хэдийгээр хүнсний аюулгүй байдал алдагдсан ч хувь хүн өдөр тутам хэрэглэж байгаа хоол ундаа зөв цагт, зохистой хэмжээгээр, тухайн улиралтайгаа зохицуулан хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна. Уламжлалт анагаах ухаанд хоол шингэх үйл явцын хамгийн чухал хэсгийг галын илч гэж үздэг бөгөөд энэхүү галын илчийн байдлаас ш...
Өвлийн улирлын идээ унд, явдал мөр
Манба Дацан эмнэлэг

Өвлийн улирлын идээ унд, явдал мөр

Сав ертөнцөд нар өмнөдөд зорчиж байгаа нь өвлийн улирал болж хүйтэрч байгааг илтгэнэ. Энэ үед байгаль улирлаа дагаад хүний биед өөрчлөлт явагддаг. Гадна улирал хүйтрэхээр бие организм өөрөө дулаан буюу илчээ хурааж эхэлдэг бөгөөд шар үсний үүд хаагдаж галын илч ихэсдэг. Ингэснээр биед халууны махбодь ихсэж хоол шингэлт, бодисын солилцоо түргэн явагдаж идсэн хоол унд хурдан шингэдэг. Учир нь хоол шингээх хүч их байх үед өлсөөд байвал биеийн тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, дусал барагддаг учир хэт өлсөхгүй, хэт цадтал идэхгүй байх хэрэгтэй. Аливаа хүн өөрийнхөө бие организм, нас, улирал, өдөр тутмын ажлын нөхцөл зэрэгт тохируулан хооллох хэрэгтэй байдаг. Өвөл галын илчийн хувь их байдаг тул чанасан мах, үхэр адууны махтай шимтэй хоол зохимжтой. Хэт өлсөж тамир хорогдвол гүнжид болон ү...
Б.Чимэгцэцэг: Өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт эм, эмчилгээ үнэхээр гайхалтай
Манба Дацан эмнэлэг

Б.Чимэгцэцэг: Өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт эм, эмчилгээ үнэхээр гайхалтай

“Ультрасоник” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Манба Дацан эмнэлгийн байнгын үйлчлүүлэгчдийн нэг бөгөөд уламжлалт анагаах ухаан, эрүүл зөв амьдралын хэвшлийг эрхэмлэдэг нэгэн юм. -Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг гэсэн. Яагаад Манба Дацан эмнэлгийг сонгох болов? -Дорно дахины анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг явуулдаг хамгийн сайн эмнэлэг бол Манба Дацан эмнэлэг. Би энэ эмнэлгийг байгуулагдсан цагаас нь мэднэ. Эмчилгээ үйлчилгээ сайтай учраас би Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг. Тэр дундаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс энэ эмнэлэгтэй байнга холбоотой байж, уламжлалт анагаах ухааны идээ унд, явдал мөрийн дэглэмд суралцаж явна. Уламжлалт анагаах ухаан бол манай Монгол оронд эртнээс дэлгэрсэн анагаах ухаан. Бидний өвөг дээдэс энэ анагаах ухааны...
Улиралдаа тохируулан хэрхэн зөв хооллох вэ?
Манба Дацан эмнэлэг

Улиралдаа тохируулан хэрхэн зөв хооллох вэ?

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Б.Уянга Өвчингүй, эрүүл байж урт наслая гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй. Аливаа өвчнийг үүсгэх 4 нөхцөл байдаг. Энэ нь идээ унд, явдал мөр, цаг улирал, ад гэсэн 4 зүйл юм. Цаг улиралтайгаа хоол унд, явдал суудлаа зохицуулвал өвчин тусахгүй бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Уламжлалт анагаах ухаанд цаг агаарын хувирлыг 6 улирлаар авч үзсэн байдаг. Тиймээс улирал тус бүрийн онцлог болон түүнд тохирох хоол унд, явдал мөрийн талаар мэдээлэл хүргэе. Уламжлалт анагаах ухаан нь гадна цаг улирал болон биеийн дотоод махбодын онцлогийг чухалчлан үздэг бөгөөд нар сарны ирэх, буцах цагт харгалзан жилийн 365 хоногийг 6 улиралд хуваан авч үздэг. Үүнд, Өвлийн...