Хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэдэг, үнэн үү?
Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн пэйж хуудсанд хандан асууж, хариултаа аваарай.
-Хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэдэг. Энэ үнэн үү?
-Сүүлийн үед хүүхдэд зөгийн бал битгий өг гээд байгаа нь буруу. 0-16 насанд хүний биед бадганы мөн чанар давамгай байдаг. Тиймээс зөгийн бал хэрэглэх нь сайн. Зөгийн бал нь эмийн хөлөг буюу гурван амтлагийн нэг. Үүнд зөгийн бал, бурам, чихэр гурав ордог. Гурвуулаа чихэрлэг амттай боловч гурван өөр чадалтай. Зөгийн бал нь таргалалт буюу бадганыг дардаг, ходоодны галын илчийг үүсгэдэг. Чихэр нь (элсэн чихэр, мөсөн чихэр) сэрүүн чанартай тул халуун өвчний үед эмийн хөлөг болгон хэр...