Д. Найдан: Зөв дадал хэвшилтэй амьдарцгаая
Өвчнийг ерөнхийд нь үүслийн хувьд халдварт болон халдварын бус гаралтай гэж үндсэн хоёр хэсэгт хуваан үзэж болно. Орчин цагт халдварт гэхээсээ халдварын бус гаралтай өвчлөл ихсэж байна. Энэ нь манай ард иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн боловсрол тааруу байдагтай холбоотой. Эрүүл аж төрөх ёсны наад захын мэдлэггүй, буруу дадал хэвшилтэй амьдрах нь өвчинд нэрвэгдэх гол шалтгаан болдог. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байна, дулаахан гутал хувцас өмсөж явах хэрэгтэй. Хүн тархи толгойноосоо даарахаар биеийн дулаанаа амархан алддаг. Малгай өмсөж хэвшсэнээр тархины судас нарийсах улмаар нас яваад ирэхээр толгой өвдөх, нулимс гоожих, тархинд цус харвах гээд тархи толгойны өвчний олон эрсдэлээс сэргийлж чадна. Мөн сүүлийн жилүүдэд манай хүүхэд залуусын дунд зүрх судасны өвчин, чихрийн шижин, тарг...