Tag: Завхан аймгийн Цагаанчулуут сум

Ч.Болд: Цагаанчулуутынхан Манла бурхандаа сүсэглэж явдаг
Манба дацан хийд

Ч.Болд: Цагаанчулуутынхан Манла бурхандаа сүсэглэж явдаг

Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Болдтой ярилцлаа. -Энэ жил Цагаанчулуут сумын хувьд өвөлжөө хэр байв? -Бичин жил орон нутагт маань хур бороо элбэг дэлбэг, өвөлдөө өнтэй, цас бага, дулаахан, ер нь ойрын жилүүдэд тохиолдож үзээгүй сайхан жил болж өнгөрлөө. Энэ нь манай сум орон нутагт байгаа Найман Манла бурханы ач ивээл гэж манай нутгийнхан сүсэглэн биширч, залбирч явдаг юм. 2012 онд сумынхаа 60 жилийн ойд зориулан Хамба багш маань цагаан гантиг чулуугаар найман Манла бурханыг бүтээлгэн залсан. Үүнээс хойш орон нутаг маань ган зудгүй, өвс ногооны гарц ойр хавийн сумдаас илүү байгаа. Үүнийг найман Манла бурханы ач буян гэж Цагаанчулуутынхан маань үзэж, талархаж, сүсэглэж явдаг юм. -Цагаанчулуутынхны сар шинийн золголт энэ жил ямар онцлогтой болов? -Өнгөрсөн он сонгуулийн жил байсан. Орон н...
Хамба лам Д.Нацагдорж нутгийнхаа зон олонтой уулзан золголоо
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж нутгийнхаа зон олонтой уулзан золголоо

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж төрөлх нутаг Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэдтэй жил бүр уулзан золгож, ирж буй жилийнх нь засал номыг хийж, сайн сайхныг ерөөн даатгадаг билээ. Энэ жилийн сар шинийн золголт өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр Манба Дацан хийдэд болж, нутгийн олон түмэн цугларч, буян үйлдэв. Цагаанчулуут сумын 60 жилийн ойг угтан анх 2008 оноос эхэлж энэхүү сар шинийн золголтыг хийх болсон бөгөөд Цагаанчулуут сумынхан тогтсон ёсоор Д.Нацагдорж хамба ламд ирж золгон, буян заяагаа даатгахын зэрэгцээ удаан уулзаагүй нутгийн олонтойгоо уулзалдан золгодгоороо онцлогтой. Цагаанчулуут сумын харъяат Д.Мянганмаа “Би Цагаанчулуут сумын Засаг даргаар 2004-2008 онд ажиллаж байхад Хамба багш ...