А.Гэрэлцэцэг: Би уламжлалт анагаах ухаан, баллет хоёрыг залуужуулах шидтэй гэдэгт итгэдэг
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, эрч хүчтэй жүжигчин бүсгүй А.Гэрэлцэцэгтэй ярилцлаа. Энэ удаад түүнтэй уран бүтээлийнх нь талаар бус уламжлалт анагаах ухааны талаар, түүний амьдралын хэвшлийн талаар сонирхлоо.
-Уламжлалт анагаах ухааны талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Би уламжлалтаар анх удаа эмчлүүлж байна. Их ачаалалтай ажилладаг болохоор ядаргаа туйлдаа хүрч, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн эрч хүчээ нөхөж авахыг хүссэн. Тэгээд Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хандсан. Өмнө нь уламжлалт анагаах ухааны талаар сайн мэддэггүй, бусдын л адил буруу ойлголттой явсан. Уламжлалт анагаах ухаан гэхээр тан ууна гэхээс өөр ойлголтгүй, нэг их тоодоггүй байсан. Гэтэл миний танилууд уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ үнэхээр сайн, тэр дундаа Манба Дацан эмнэлэг их сайн эмчилгэ...