Ө.Гиваа: Богд багшийн минь айлдварууд надад асуудлыг шийдэх гарц болж байсан
Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Гандантэгчинлэн хийдийн Гандан лаврингийн хуврага Ө.Гиваатай ярилцлаа. Тэрбээр Есдүгээр Богд Жавзандамба хутагтыг амьд сэрүүн ахуйд нь шавчи /туслах/ байсан түүний ойрын шавь юм.
-Та Есдүгээр Богдын ойрын туслах, шавь байсан. Богд ламын эрдэм чадлаас их зүйл суралцсан байх. Богд ламын тухай дурсахгүй юу?
-Би Богд ламын ачийг үргэлж санаж явдаг. Миний аав, ээж энэ биеийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн ачтан. Харин лам багш бол ганц энэ насны бие, хүмүүжлээр зогсохгүй, энэ нас хийгээд хойд насандаа зөв амьдрах, хэрхэн өөрөө аз жаргалтай амьдрах, хүмүүсийг аз жаргалтай болгох вэ гэдгийг зааж сургадаг. Тиймээс багш, шавийн барилдлагын үүднээс би Богд ламын ачийг эцэг, эхийн ачаас илүү санаж явдаг юм. Богд ламын хажууд байж олон ном, эрдэмд суралцсанаас гад...