Д.Цахилгаан: Уламжлалт анагаах ухаан бол шалгагдаж гүйцсэн ухаан
Дэлхийн Монголчуудын чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Онц Бүрэн эрхэт Элчин сайд, Соёлын гавъяат зүтгэлтэн, Доктор, Профессор Д.Цахилгаан гуайтай ярилцлаа.
-Та Хятад улсад олон жил Элчин сайдаар ажилласан. Хятадын уламжлалт анагаах ухааны талаар мэдэх байх. Хятад улс уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгон хөгжүүлнэ гээд зарлачихсан шүү дээ. Бид Монголын уламжлалт анагаах ухааныг яаж дэлхийд гаргах вэ?
-Хятад өөрийнхөө уламжлалт анагаах ухааныг 3000-аас доошгүй жил судлагдаж, нотлогдсон, манай анагаах ухааны номлолыг дэлгэрүүлээд практик дээр хэрэглээчээ гэдгийг дэлхий дахинд тунхаглаад байна. Энэ нь нэг талаараа Дорно дахин өөрийнхөө уламжлал руу явж байгаа гэдгээрээ сайн. Нөгөө талаараа асар том өрсөлдөгч гарч ирж байна. Энэ өрсөлдөөнд тэсэхийн тулд бид бүх...