Дэвтээлэг засал нь биеийн тамир тэнхээг тэтгэж, хийг дарах тустай
Дэвтээлэг засал гэдэг нь биеийн гадна талаас байгаль, амьтан, ургамлын гаралтай зүйлээр ороох, түрхэх, утах зэргээр хэрэглэдэг заслыг хэлэх бөгөөд хэлбэрээр нь рашаан дэвтээлэг, боох дэвтээлэг, сэвсэн дэвтээлэг гэж 3 ангилдаг. Дэвтээлэг нь эмт бодисын үйлчлэлээр бодисын солилцоог сайжруулж, биеийг шимжүүлэн, тунгалгийн эргэлт, хий, цусны гүйдлийг сайжруулж, үе мөч, булчин шөрмөсийг сулруулан, хавдарыг хариулж, шар ус, мах ясанд шар ус шунах, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, булчин, ясны шар усны эмгэг, үений үрэвсэл, захын мэдрэлийн эмгэг, зэрэг хий шар усны гэм зонхилсон өвчний үед хэрэглэнэ. Харин халдварт өвчин, хямарсан, дэлгэрсэн халуун, усан хаван, эс шингэсэн өвчин, амьсгал, зүрхний шигдээс, зүрх судас, элэг, бөөрний дутагдал, цусны даралт ихдэх өвчний II-III үе, хорт хавдар, цус...