Tag: даралт ихсэх

Даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж, үндсэн шалтгааны эсрэг эмчилгээ хийх нь үр дүнтэй
Манба Дацан эмнэлэг

Даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж, үндсэн шалтгааны эсрэг эмчилгээ хийх нь үр дүнтэй

Хүний бие дэх амь баригч хий, түгээгч хий, уруу арилгагч хийн үйл ажиллагаанд эмгэг өөрчлөлт орсноор хийн ширүүн, хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанарууд арвидаж үүний улмаас цусны судсаар гүйх хий, цусны гүйдэлд эмгэг өөрчлөлт орж дээш хөөрөх өвчин буюу даралт ихсэх өвчнийг үүсгэдэг. Даралт ихсэх өвчний үндсэн шалтгаан болох дээрх хийнүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг нөхцлүүд нь аливаа таагүй зүйлээс хүчтэй айж цочих, хүчтэй уурлах зэрэг нөхцлөөр сэтгэлийг хямраах, ойр дотны хүний үхэл хагацал зэргээр уй гасланд автах, муу хов жив, хэрүүлээр сэтгэл хямрах, их ярих, нойргүйдэх, их дуу чимээтэй газар удаан хугацаагаар байх, ширүүн ча-далтай идээ ундааг хэтрүүлэн хэрэглэх, үргэлж шимгүй идээ идэх, сэрүүн чадалтай цай ихээр уух, хүйтэнд даарах, сэрүүн салхитай газар байх, өлсгөлөн байх...