Tag: давсагны үрэвсэл

Ц.Тэмүүлэн: Дур мэдэж эмчилгээ хийх нь давсагны үрэвслийг архагшуулах эрсдэлтэй
Манба Дацан эмнэлэг

Ц.Тэмүүлэн: Дур мэдэж эмчилгээ хийх нь давсагны үрэвслийг архагшуулах эрсдэлтэй

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Тэмүүлэнг урьж, цистит буюу давсагны үрэвслийн талаар ярилцлаа. -Цистит нь ямар шалтгаан нөхцлөөр үүсдэг өвчин бэ, энэ талаар эхэлж яръя? -Цистит буюу давсагны үрэвслийг уламжлалт анагаах ухаанд шээс чавдагших, шээс хаагдах өвчин нь шээсний сүвний гэмтэл, хий хуйлрах, цусаар хаагдах, үс ороолдох, давсагны чулуугаар хаагдах, өтгөнөөр хаагдах, дуслаар хаагдах, шээсний сүв хавдах зэрэг олон шалтгаан нөхцлөөр үүснэ гэж үздэг. Тиймээс үүнтэй уялдаад эмчилгээ нь ч өөр байдаг. Мөн хий, шар, бадган, хурмалын аль гэмээр үүссэн байна гэдгийг тогтоох хэрэгтэй байдаг. Хийн гэмээр үүссэн бол хөнгөн, ширүүн идээ, явдал мөрийн нөхцлөөр үүсдэг. Ингэснээр шээс гарахгүй, бэлгэ эрхтэнээр хатгаж өвдөнө....