Tag: Г.Одонцэцэг эмч

Г.Одонцэцэг:  Амт нь хүний бие махбодод  нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Амт нь хүний бие махбодод  нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг

Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ямар амттай хоол хүнсийг хэрхэн хэрэглэх нь бидний эрүүл мэндэд тустай талаар ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд аливаа амт амтагдах төдий тус эрдмээ өгдөг гэж үздэг. Амтны талаарх ойлголт яагаад чухал байна вэ? -Бидний идэж хэрэглэдэг хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байна, түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдаг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм н...
Г.Одонцэцэг: Сайн эмч судас оношлогооны тусламжтайгаар бүхий л өвчинг оношлох боломжтой
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Сайн эмч судас оношлогооны тусламжтайгаар бүхий л өвчинг оношлох боломжтой

“Манба Дацан” эмнэлгийн зөвлөх, УАУ-ы их эмч Г.Одонцэцэгийг урьж ярилцлаа. Тэрбээр Монголын уламжлалт анагаах ухааны ууган сургууль болох “Оточ Манрамба” дээд сургуулийн анхны төгсөгчдийн нэг бөгөөд УАУ-ы хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж буй хүмүүсийн нэг юм. -Уламжлалт анагаах ухаанаар зөвхөн хөгшин настай, архаг хууч өвчтэй хүмүүс л эмчлүүлдэг гэсэн буруу ойлголттой, энэ анагаах ухааны жинхэнэ мөн чанарыг ойлгоогүй хүмүүс олон байгаа нь ажиглагддаг. Тиймээс ярилцлагынхаа эхэнд уламжлалт анагаах ухааны онцлог, мөн чанарын тухай ярихгүй юу? -Уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн түүхтэй. Энэ нь ардын, домын анагаах ухаанаас маш их ялгаатай. Уламжлалт анагаах ухаан нь өөрийн гэсэн зүй тогтолтой, учир шалтгаан, нотолгоонд үндэслэсэн онолтойгоороо онцлог бөгөөд үүгээрээ ар...