Tag: Г.Одонцэцэг

Г.Одонцэцэг: Ханиадыг богино хугацаанд урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Ханиадыг богино хугацаанд урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой

Ханиад томуу, амьсгалын замын өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар үр дүнтэй эмчилж байгаа талаар болон урьдчилан сэргийлэх, хэрхэн дархлаагаа сайжруулах талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Сүүлийн үед тохиолдоод байгаа маш өндөр халуурдаг, уушгины хатгаа үүсгэдэг ханиадыг H1N1 вирусаар үүсгэгдсэн гэж байна. Ямар ч хүчтэй антибиотикт дарагдахгүй байгаа ханиадыг уламжлалтаар маш үр дүнтэй эмчилж байгаа. Ер нь ханиад яаж ч зүсээ хувиргасан уламжлалт эм, эмчилгээгээр маш хурдан хугацаанд үр дүнтэй эмчилж байгаа эмчилгээний зарчим нь юу вэ? -Ханиад бол халуун төрлийн өвчин. Халуун өвчин дөрвөн язгуур хэлбэртэй байдаг. Ханиад гэхэд халдварт болон шарын халуунаар хямарсан ханиад гэж байна. Халдварт ханиад байна уу, хямарсан ханиад байна уу ...
Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу
Манба Дацан эмнэлэг

Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу

Бидний идэж буй хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байх бөгөөд түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдэг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм найруулах арга, хоол хүнсний эрдэм, чадлыг амт түүний махбодын онолоор судлаж үздэг. Амт нь хүний хий, шар, бадганы 20 бэлгэ чанарт нөлөөлж байдаг. Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг. Тухайлбал, амтлаг амт нь хүний сэтгэлзүйд тааламжтай, дахин амтлах хүсэл төрүүлж байдаг бол гашуун амт...
Манба Дацан эмнэлэг нойргүйдэлтэй хүмүүст цогц эмчилгээ хийдэг
Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэг нойргүйдэлтэй хүмүүст цогц эмчилгээ хийдэг

Сэтгэл санаа тогтворгүй байх, аливаа зүйлд гуньж, гутрах зэрэг сэтгэлийн тавгүйтлээс шалтгаалж хийн бэлгэ чанарууд хямрах бөгөөд эдгээр нь нойргүйдлийн гол шалтгаан юм. Хийн хөнгөн, ширүүн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэсэн зургаан бэлгэ чанар байх бөгөөд үүнээс хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанар давамгайлж хямардаг. Мөн сарны хүч ид дэлгэрч байх шөнө оройн цагаар хэтэрхий их сэтгэл хөдлөлд автах, найрлах, зугаацаж цэнгэх, эсвэл зурагт үзэх, компьютер дээр ажиллах зэрэг хийн үйлдлүүдийг хийж дадуулсанаар нойргүйдэлд өртдөг. Хүний бие махбод нь байгаль, од, нар, сартайгаа зохицсон биохэмнэлтэй байдаг учраас сарны хүч ид дэлгэрсэн буюу оройн 23:00-05:00 цагийн хооронд унтаж байх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 21:00 цагт унтуулсан байвал зохино. Энэ цагуудад унтаж дадахгүй бол нойргүйдэ...