Tag: Гүмбүн хийд

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба дацан хийд

Түвд урлагийн гурван гайхамшиг-ийг урлаж эхэллээ

Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг маргааш буюу 11 сарын 26-ны 11.30 цагт Манба Дацан хийдэд нээж, олон түмний хүртээл болгох гэж байгаа билээ. Тус бүтээлээрээ алдартай Гүмбүм хийдийн тахилч лам нар өчигдөр Монголд морилон ирж, өнөөдөр Манба Дацан хийд дээр бүтээлээ урлаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулж байгаа тус үйл ажиллагаагаар тосон урлалын гайхамшигийг сүсэгтэн олонд таниулан сурталчлах, сүм хийдүүдийн лам хуврага, судлаачидтай туршлага солилцох ач холбогдолтой юм. БНХАУ-ын биет бус соёлын өвд 2006 онд бүртгэгдсэн балин урлаг нь сарлагийн сүүнээс гаргаж авсан тосоор болон байгалийн бүтээгдэхүүнээр өнгө будаг гаргаж урладаг Буддын шашны их та...